Өтгөн хаталтын эсрэг болон стресс тайлах дасгалууд

1 month ago admin 0

Эдгээр дасгал нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлэх өтгөн хаталтын эсрэг мөн стресс тайлах ач холбогдолтой дасгал юм. Өтгөн хаталтыг эмчлэх дасгалыг зааврын дагуу өөрийн биеийн хүчийг төвлөрүүлэн зөв хийж чадвал эм болно.

 

Хэвтсэн чигээрээ хөлөө харах – дээш харж гараа ташаандаа авч хэвтэнэ. Биеийн дээд хэсэгт ба толгойгоо өргөж 10 секундын турш хөлийн үзүүрийг харсны дараа 10 сек амрана. Дасгалыг 5-с илүү удаа давтан гүйцэтгэнэ.

Бүсэлхийгээ өргөх – Хэвтсэн чигээрээ бүсэлхийн хэсэгтээ хүч өгч дээшээ өргөж өгнө. Энэ үед хөлөө цэх тэнийлгэн бүсэлхийгээ чөлөөтэй өргөгдөхөөр болгон 10 секундын турш барина.5-с илүү удаа давтан хийнэ.

Бүсэлхийгээ наалдуулах – Бүсэлхийдээ хүч өгч шаланд наалдуулна.Энэ үед хөлөө өргөж бүсэлхийгээ шаланд сайн наалдуулаад 10 сек барина. 5-с илүү удаа давтана.

Хөлөө нугалж өгзөгөө өргөх- 1 хөлөө өвдөгөөр нь нугалж дээш өргөөд, 2 гараараа барьж өгзөгний булчингаа чагалж өргөж өгнө. Дараа нь нөгөө хөлөө ээлжлэн хийх маягаар 10 сек-ээс илүү хугацаагаар 5 удаа давтан хийнэ.

Хэвтээ чигээрээ хөлөө дээш өргөх- Нэг хөлөө шулуун байлгаж нөгөө хөлөө хүчтэй өргөнө.10-с дээш удаа давтаад нөгөө хөлөө сольж хийнэ.

Хөлөө өргөнгөө биеэ татаж тулах- Хэвтсэн байрлалаасаа 2 хөлөө зэрэг дээш өргөөд биеэ татаж 2 гараараа их биеэ тулна. Хөлөө аажуухан 2 тал руугаа 5-с дээш удаа солбино. Хөлөө толгойгоо давуулан буулгаад 5 минутын турш барина.

Нурууугаа өндийлгөх- Хөлөө өвдгөөрөө нугалж хэвтээд нуруугаараа цэх өндийж 2 гараа өвдгөндөө хүргэнэ. Мөн 10-с дээш удаа давтана хийнэ.

Хэвлийн массаж- Хэвтэж буй байрлалаасаа гарынхаа алганд хүчээ төвлөрүүлж хэвлийгээ цагийн зүүний дагуу аажуухан тойруулж массаж хийнэ.Үүнийг 10-с дээш удаа давтан хийнэ.

Эх сурвалж. Улсын хоёрдугаар эмнэлэг