Оюунхорол сайд байхдаа туул голын хоёр талыг тэр чигээр нь заржээ

3 months ago admin 0

Саяхан амралтын өдрөөр нэг их дулаахан өдөр таараад гэрийнхэнтэйгээ Туул голын хөвөөнд амрах гэж очтол бүр даанч дэндүү. Хоёр талын хөвөөг нь тэр чигээр нь хашаа хатгаад Монгол нутагтаа байж хүний хувийн эзэмшил рүү халдах гэж байгаа мэт хувийн компаниуд хашаад орох ямар боломжгүй болгосон байна. Дотор нь баахан хятад ажилчид. Зайсангийн гүүрнээс өгсөөд Баянзүрхийн товчоо хүртэл газрыг нь зарчихсан бүгд хашаатай орж болохгүй байна. Гол орох ч худлаа боллоо, ууланд гаръя гэж бодоод багадаа аавтайгаа, дүү нартайгаа гулгаж өссөн Богд уулынхаа хэдэн ам руу гарах гэтэл бас л бүгдийг нь зарчихсан байх юм. Үнэхээр хот нь гэж гамшигийн байдалтай, амралтын өдрөөрөө төрийн дархан цаазтай ууландаа ч гарч болохгүй, тунгалаг Туулынхаа хөвөөнд ч амарч болохгүй ямар цаг үед амьдраад байгаа юм бэ?
Сураг сонсохнээ Байгал орчны сайд байсан Оюунхорол гэж авгай бүгдийг нь зарж худалдаж баяжсан гэж байна. Оюунхоролоо яасан дуусашгүй шунал вэ? Үр хүүхэдгүй хүн үү? Бусдыгаа бодоочээ?
Энэ асуудлыг нь хөндсөн Өргөдлийн байнгын хороог хаана гэж дарамталсан гэсэн…
Ямар муухай хүн бэ? Улаанбаатарчууд Туул голдоо ч, Богд ууландаа ч чамаас болж гарч чадахгүй боллоо!!!
Via Энхгэрэл Баатарцогт

Цааш түгээ уул усаа авармаар байна!!