Ерөнхийлөгчийн охины нүцгэн шахуу зураг дуулиан тарив

2 months ago admin 0

Хүүхдээ хөхүүлж байгаа энэ нүцгэн шахуу бүсгүй бол Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаевын бага охин Алия. Түүний интернэтэд цацсан зургууд бүрэг ичимхий Киргизийг шоконд оруулж байна. Киргиз гүнж хэмээн өргөмжлөгдсөн Алия бүр жирэмсэн байхдаа дотуур хувцастай зургаа нийтэлж улмаар шүүмжлэлийн шуурган галд өртөн киргизчүүдийн уур хилэнг бадрааж явсан удаатай.

Алия сүүлийн энэ зургаа тайлбарлахдаа “Эмэгтэй хүний хөх бол хүүхдээ хөхүүлэх чухал үүрэгтэй болохоос биш сексийн объект биш. Хүмүүс голдуу 2 алдаа гаргадаг, бүсгүй хүний хөхийг сексжүүлдэг, бас эцэг эх нь өндөр албан тушаалтай хүмүүст сөрөг хандаж, элдвээр гоочилдог” хэмээжээ. “Би өөрт таатай, эвтэй гэснээ л хийнэ, хүмүүс юу ч гэсэн хамаагүй. Миний хувьд хамгийн гол зүйл бол хүүхэд, иймээс хөхөө хөхүүлж байгаад бусад хүмүүс яаж хандах нь чухал биш” хэмээн Алия өөрийн байр сууриа илэрхийллээ.

Алия өнгөрсөн жил нөхөрт гарч Шагиева болжээ. Шагиевын гэр бүл саяхан мэндэлсэн хүүгээ Таир гэж нэрлэжээ. Алия зураач бөгөөд Оросын Санкт-Петербург хотын уран сайхны сургуульд сурдаг юм байна.

www.mnews.mn