Гэр бүлийн карма буюу үйлийн үр

4 weeks ago admin 0

ГЭР БҮЛИЙН КАРМА БУЮУ ҮЙЛИЙН ҮР БА ӨВӨГ ДЭЭДСИЙН ЭРЧМИЙН ХОЛБООГ ХЭРХЭН ЧӨЛӨӨЛӨН ЯВУУЛАХ ВЭ.

 

Гэр бүлийн үйлийн үр гэж юу вэ?

Гэр бүлийн карма гэдэг бол танай өвөг дээдсээс эцэг эхээр чинь дамжин чамд ирсэн цусан холбоог хэлнэ. Эцэг чинь жишээ нь өөрийн гэр бүлд дэх 5 ах дүүгээсээ хамгийн сүнслэг хөгжилтэй хүн байлаа гэхэд түүнд гэр бүлийн үйлийн үрийн дагуу хамгийн их эрчмийн бөглөрөл ачаа нь оноогдсон байдаг гэсэн үг юм. Тэрээр энэхүү ачааг өөрөө л чөлөөлж явуулахгүй бол төрөхөөсөө авхуулаад насан туршдаа тээж явах юм. Энэ нь биеэр, болон аман хэлбэрээр, мөн эрчмийн болон далд ухамсар зэрэг хэлбэрүүдээр дамжин байдаг эрчим юм. Энэ нь та гэр бүлтэйгээ ухамсаргүй түвшний харилцаанд байхад танд нөлөөлж чадах эрчим юм. Та хэрэв өөрийгөө мэдрэмтгий бөгөөд сүнслэг эцэг эхээс гаралтай гэж боддог бол энэ ачаа танд 2 дахин илүү оноогдсон гэсэн үг. Эсвэл өнгөрсөн амьдралд туулсан эрчмийн туршлагатай холбогдсон ч байж болдог. Бидний зарим нь эцэг эхтэйгээ цаанаасаа л нэг таарахгүй байдаг нь бий энэ нь өнгөрсөн амьдрал дах эрчмийн уяатай холбоотой гэсэн үг. Учир нь үндсэндээ бүх зүйл эрчим бөгөөд бидний цаг хугацаат физик ойлголтоос өөр далдад бидний ухамсар оршсоор байдгийн жишээ юм.

Бид энэ насны төрлөөс өмнө амьдралд туршлага хийж туулсан байдаг. Танай гэр бүл дэх бусад гишүүд энэ насны амьдралаас өмнө бие биеэ мэддэг байснаа ухамсарлаж байдаг бас энд хамтдаа ирэх сонголтыг хийсэн байдаг. Таны өнгөрсөн дөх амьдралын зам мөрөөс шалтгаалж энэ насандаа үйлийн үрээ тэнцвэржүүлэхийн тулд милээн хатуу ширүүн амьдралыг туулахаар сонгосон нь ч байдаг. Бид өөрөө ухамсрын эх сурвалж бөгөөд 3 хэмжээст дэх амьдралын туршлагаар илүү сайн ойлголт авах гэж өөрийн тусгалаа тусгадаг. Энэ талаас нь харах юм бол сайн ба муу гэж байдаггүй бөгөөд зүгээр л орших байх гэж л байдаг. Зарим нь амьдралд алуурчин болоод алагдах сонголт хийдэг нь аль аль талыг нь дотроос нь харах, реалити гэдгийн жинхэнэ мөн чанарыг илүү танихад байна. Жишээ нь та болон таны ээж өнгөрсөнд нэг нэгээ зовоож байсан ч юмуу, хичээлийг сурахаас татгалзсан ч юмуу үйлийн үрийн барилдлагатай байсан байж болдог.

Бүх зүйлийг тэнцвэржүүлэх зарчмаар бол өнгөрсөнд та маш их гай сүйрлийг тарьж байсан бол энэ насанд үүний эсрэг талд байж болно. Тиймээс гэр бүлийн иймэрхүү хэв шинж нь өндөр эцгээс өвөг эцэгт, өвгөөс эцэгт, эцгээс хүүд гэх мэтээр дамжсаар байдаг. Жишээ нь танай эмэг эхийн зан чанар маш уян зөөлхөн,бүгдийг асарч халамжилдаг өөрийгөө бусдад бүрэн зориулдаг хүн байхад харин өвөг эцгийн хэв шинж нь архи болон тамхитай холбоотой байлаа гэж бодое. Харин таны эх энэ бүгдийн золиослогдмол эрчмийн хэв шинжийг өөртөө агуулагч болно. Үр дүн нь анхаарал халамжгүй, хэн нэгнийг болон үр хүүхдээ хайраар дутаагч нэгэн байна гэсэн үг. Эдгээр уламжлал нь яг энэ зарчмаар дамжигдсаар худал үнэн шатлалыг бий болгоно. Ингэснээр энэ систэм удаанаар үргэлжлэн оршиж ихэнх ухамсруудыг бага нягтралтай түвшинд барьсаар байдаг. Чи эцэг эхийнхээ үр хүүхэд болсноор тэдний ДНХ дэх үйлийн үр чамд дамжина. Энэ нь нэг бол уян зөөлөн нэг бол хатуу ширүүн байна гэсэн үг. Хүн бүрт янз бүр байна.

Гэр бүлийнхээ үйлийн үрийг тээгч гэдгээ таних шинжүүд:

Хэрэв та гэр бүлийнхээ болон ах дүү нарын дотроосоо хамгийн сүнслэг хөгжилтэй нь бол.

Хэрэв та өөрийгөө тэднээс нэг л өөр, тэдний ааш авираас хол зөрүү гэж мэдэрдэг бол.

Заримдаа та үгээр хэлэх аргагүй хүндээр өвчлөн, бүх дэлхийн хүнд ачаа таны нуруун дээр буусан мэт байвал.

Хэрэв та гэр бүлийн хачирхалтай учралуудтай нэгээс илүүтэй учирч байсан бол.

Хэрэв та эцэг эх болоод өвөг дээдсийн үйлийн үрийн хэв шинжийг мэддэг, ойлгодог түүнийг өөрчлөх чадал бий гэдэгтээ итгэдэг бол.

Тэгэхлээр та энэ бүх гэр бүлийн эрчмийн хүйн холбоог яаж таслах вэ?

Хүмүүс таны энэ онцлог содон талыг өөрсдийн амьдралын өнцгөөс хараад танихгүй байж болох юм. Тэгэхээр хамгийн түрүүнд эцэг эхийн энэхүү хүлээсийг тавьж явуулахын тулд энэ эрчмийг өөрийн оюун санаа болон сэтгэлээс чөлөөлөн явуулах хэрэгтэй. Юу гэвэл өөрийгөө дотроос нь харж, эцэг эхийнхээ айдас болон шүүлт дээр үндэслэгдсэн хийсэн, хийгээгүйн хиймэл хоосон бүтцийн цар хүрээг олж таних нь чухал юм. Энэ бүхэн танд тодорхой болоод ирэхэд та түүнийг явуулах боломжтой, тэднийг уучлан өршөөхөд чөлөөтэй болж жинхэнэ утгаараа эцэг эхээс тусдаа гарах юм.

Үүнийг та зөвхөн өөрийн дотор энэхүү хүйн холбоог тас цавчиж, эцэг эхээ үйлийн үрийн хүлээсийг нь тайлж чөлөөтэй болгосноор, мөн өөрийнхөө амьдралыг хариуцан гартаа авсанаар хэрэгжих боломжтой юм. Та тэдний айдас болон хоосон үзэгдэлд “Үгүй” гэж зоригтойгоор тодорхой хэлснээр та мөн тэднийг хиймэл хоосон болон айдастайгаа ижилгүй гэдгийг олж мэднэ. Тэд зүгээр л сүнсний даалгавраа биелүүлэхээр ирсэн сансрын аялагчид юм. Нэгэнт та үүнийг мэдэрчих юм бол, та тэдний гэм буруугүйг ухаарч, уучилж чадна. Тэд таныг хайрлахын тулд өөрсдийн хийж чадах бүхнийг хийсэн, бүр дутуудуулсан байсан ч өөрсдийн мэддэгээрээ л хийсэн байгаа. Хэрэв та өөрийгөө тэдний үйлийн үрийн золиос болчлоо гэж бодож байгаа бол тэд таныг багаас нь эго буюу би үзлийн ухамсрыг танилцуулснаас болсон хэрэг юм. Та тэдний хиймэл хоосон бүтээсэн ертөнцөд хагас хугас,түр зууртаа л амьдарч байсан гэсэн үг. Тийм эцэг эхээс гарсан хүүхдийн хувьд танд сонголт хэдий байхгүй байсан ч, та өөрийгөө золиос бологч гэсэн мэдрэмжээсээ салж чадахад энэ амьдралдаа хийж чадах хамгийн хүчтэй өөрчлөлт/эвдэлт болох юм.

Та гэр бүлийн хэв шинжээ хэрхэн өөрчилж чадах вэ?

Таны амьдралд тохиолдож байгаа хүндрэл болоод асуудлуудынхаа гол үндсэнд хүрэе гэвэл бясалгал юмуу өөртөө хийх дүн шинжилгээг гүн хийж байж хүрнэ. Асуудлууд таны ааш зангийн хэв шинжийн үр дүнд бий болж байгаа гэдгийг бүрэн ойлгох юм бол та өөрийгөө өөрчилж чадна.

Үүнд цаг орох боловч та өөртөө “ Би өөрийн эрчим, өөрийн сүнс, өөрийн үйлийн үрийг тээгч эзэн байхыг хүсэж байна” гэж сонголтоо хийхээс эхэлнэ.

Та бол хүч чадлаар дүүрэн, эхний алхам бол та өөрийгөө ….. гэдэгт итгэ !