​Ж.Отгонболд: Амны хөндийгөөс эвгүй үнэр үнэртэх нь гурван шалтгаантай

4 weeks ago admin 0

Эрт босвол нэгийг дуулна гэж монголчууд ярьдаг. Эртэч залуусын эчнээ танил болсон NOUS Mongolia байгууллагаас ээлжит “6:45” цуврал лекц өчигдөр боллоо. Өглөөний 6:45 цагт эхэлдэг энэхүү уулзалтын 40 дэх удаагийн зочноор АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн захирал Ж.Отгонболд уригдлаа. Илтгэгч Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, монголчуудын шүд, амины хөндийн эрүүл мэндийн талаар мэдвэл зохих зүйлсийн талаар яриа өрнүүлсэн юм. Эндээс хүн бүрт өгөөжтэй байх үүднээс шүдний өвчлөл, амны хөндийн ариун цэвэртэй холбоотой зөвлөгөөг тэмдэглэснээ хүргэе.

Хүүхэд 0,3-0,4 сартайгаасаа шүд цоорох аюул байдаг

Шүд болон амны хөндийн ариун цэврийг сахих нь эрүүл, өвчлөхгүй байхад чухал нөлөөтэй. Өнөөдөр бүх өвчлөлийн суурь шүдтэй холбоотой байна. Сүүлийн үед дөнгөж эхээс төрсөн нярай зүрхний гажигтай гэж оношлогдох нь элбэгшиж байна. Гэтэл энэ нь ганц агаарын, орчны бохирдлоос илүүтэйгээр шүд цоорсонтой холбоотой тохиолдол байна. Хүүхдэд шүд цоорох аюул 0,3-0,4 сартайгаа нь эхэлдэг. Өөрөөр хэлбэл, шүд нь гаргаагүй байхдаа ойр дотнын хүмүүсээсээ халдвар авчихдаг. Шүд нь цоорхойгоос амины хөндий нь байнга бохир явдаг хүмүүс болон олон жил хиймэл шүд зүүсэн хүмүүсээс халдвар дамждаг. Үнсэх, хацар шүргэх төдийд халдвар дамжина. Зарим хүн европ, америкууд хүүхдээ эрхлүүлдэггүй, хамаагүй үнсдэггүй, яагаад дотно биш юм бэ гэж ярьдаг. Цаана бол хүүхдэдээ халдвар тараачихгүй гэсэн зорилготой байдаг. Тиймээс эцэг эхчүүд, өвөө эмээ нарын анхаарах л ёстой асуудал бол энэ.

 

Цаашлаад 1-5 дугаар ангийн сурагчдад амны хөндийн ариун цэврийн хичээлийг оруулах нь маш чухал. Энэ нь урьдчилан сэргийлэхэд үр дүн үзүүлнэ.

Шүдээ хамгаалахын тулд яах ёстой вэ

Хамгийн наад зах нь сахарын хэрэглээгээ багасгаж, химийн органик бодисыг битгий хэрэглээч л гэж зөвлөмөөр байна. Дээр үед хүмүүс хатуу ааруул, бясалга идсэндээ шүд сайтай байгаагүй. Хатуу ааруул идэж болохгүй. Учир нь, шүүд цуурна, хагарна, ломботой бол унана. Ялангуяа 2000 оноос хойш төрсөн хүмүүсийн шүд маш хэврэг болсон. Уруул, хэлний хөвч дандаа богинохон байдагтай холбоотой. Шалтгаан нь хатуулаг хоол идэхээ багасгасан. Багаас нь бүх зүйлийг буталж, буузны мах шиг жижиглэж өгдөг болсон. Хүүхдэд багаас нь идэж, уух гэж байгаа зүйлийг бариулж, харуулж идүүлэх хэрэгтэй. Хүүхэд объектыг эхлээд харна, дараа нь хазахын тулд амаа ангайна. Амаа том ангайснаар уруул, хэлний хөвч томордог.

Тайлбар
Ямар шүдний оо хэрэглэх ёстой вэ

Ямарч оо хэрэглэж болно. Таны сонгосон оо Фотортой байвал л зүгээр. Шүдний сойзныхоо гуравны нэг дээр хэрэглэдэг 00-гоо түрхээд хамгийн багадаа 5 минут угаа. Ингэхдээ дандаа нэг гараараа биш, баруун, зүүн гараараа ээлжлэн уугаарай. Ингэвэл нэг гараараа угаахдаа хүрдэггүй байсан газарт хүрч угаах боломжтой болно. Шүд хацар талаасаа биш хэлэн талаасаа эхэлж цоордог учраас энэ хэсгийг сайтар угаах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

Ихэнх хүмүүс ажил дээрээ сойзоо авчирсан байдаг. Өдөр хоол идээд 5 минутын дотор шүдээ угаагаад хэвшчихвэл ирээдүйд шүдний эмнэлэгт очих шаардлагагүй болно. Хоолны үлдэгдэл шүдний засвар огт үлдэж болохгүй. Хүний амны хөндийгөөс эвгүй үнэр үнэртдэг гурван үндсэн шалтгаан бий. Нэгд, шүдний завсар хоол орж, цэвэрлээгүйгээс үнэртдэг. Хоёрт, ерөнхий биеийн өвчлөлөөс шалтгаалдаг. Хоол шингэдэггүй, ходоодны асуудлаас болно. Гуравт, хиймэл шүднээс болж эвгүй үнэр гардаг. Амны хөндийд хийлгэсэн бүрээс, авагддаггүй шүд, хиймэл шүдээ тогтмол цэвэрлэхгүй бол эвгүй үнэртэнэ. Таван жил хиймэл шүдтэй байгаа гэвэл шүдний сойз шиг хуванцрыг амандаа тавин жил байлгасан гэсэн үг. Тэнд мөөгөнцөр, хөгц гээд олон бактери байгаа. Нэг ширхэг хиймэл шүд байсан ч ялгаагүй үнэртэнэ. Тиймээс аль болох амны хөндий, шүдээ битгий бүрүүлээрэй гэж зөвлөмөөр байна. Эхээс заяасан шүд хамгийн чухал.

Ургахгүй агт арааг авахуулах нь зөв үү

Хэрвээ дөнгөж цухуйсан хэрнээ юм идэх, зажлахад өвдөхгүй, ямар нэгэн эмгэг илрэхгүй байгаа бол заавал авахуулах шаардлагагүй, байж байг. Учир нь, агт араанаас өөр нэг араа шүд өвдөөд авахуулахаар болбол дөнгөж цухуйсан шүдээ донор хэлбэрээр шилжүүлэн суулгах боломжтой болсон. Шүд зөөх хагалгаа гэсэн үг. Энэ ажилбарын зах зээлийн үнэлгээ нь имплантаас хоёр дахин хямд тусна. Харин булнаас далд ургасан өгт арааг зөөх боломжгүй. Ийм шүд амьдрах боломж муутай байдаг юм.

NOUS Mongolia байгууллагаас 2016 оноос хойш өглөөний “6:45” цуврал лекц, уулзалтын зохион байгуулж байгаа юм байна. Манай www.iToim.mn сайт өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн өглөөний уулзалтыг лекцийг тоймлон хүргэж байгаа билээ.Дараагийн лекц, уулзалтын мэдээллийг энэ холбоосоор аваарай.