20 жилийн туршлагатай арьсны их эмчийн зөвлөгөө: эдгээр 6 бүтээгдэхүүнийг нүүр болон биеийнхээ арьсанд хэзээ ч түрхэж болохгүй!

2 months ago admin 0

Өөрийнхөө арьсанд сэтгэл дундуур яваа хүн маш олон байгаа нь харамсалтай. Зарим нэг нь эрт гарсан үрчлээндээ санаа зовно, зарим нэг нь нүүрээр гарах батгандаа зовно, харин нөгөө хэсэг нь халуун хүйтний эсвэл нарны харшлаас болж шанална. Дээр дурдсан шалтгаанаас ч аймшигтай арьсны өвчнүүдээр хүмүүс шаналж л байгаа. Гэхдээ энэ бүх арьсны асуудлаа шийдэхээр хүмүүс арьсны эмчид үзүүлэхээр очицгоодог. Эмч зохих үзлэг, шинжилгээгээ хийж эмчилгээгээ эхлэх нь зүйн хэрэг. Арьсны эмч нар өөрсдийнхөө арьсыг “эрүүл” байлгахын тулд ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол гэж та бодож байсан уу? Хамгийн гол нь арьсны эмч нар болон гоо сайханчид ямар бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийж арьсаа хамгаалж байгааг мэдэх нь чухал. Зарим нэг далд дайснууд арьсыг гэмтээж байдаг байна, жишээ нь өдөр тутам хийж заншсан буруу дадал зуршлууд.

1. Арьсны тоник Цэвэрлэх, чийгшүүлэх, тоникжуулах – энэ цуурхал бидний толгойд суугаад удаж байгаа, арьсны үндсэн арчилгаа гэж бид ойлгож ирсэн. Арьсны эмч нар тоник хэрэглэдэггүй гэдгээ ч нуудаггүй. Тоник гэдэг бол гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн маркетингийн суртал ухаалга гэдгийг тэр болгон мэддэггүй. Үйлдвэрлэгчид энэ бүтээгдэхүүнээр багагүй мөнгө хийж орлогоо нэмэгдүүлж чадаж байна. Дурын тоникийн 95% нь уснаас бүрдэнэ, үлдсэн 5% нь глицерин, өөр бусад нэмэлт орцууд буюу амин дэм, хүчил зэрэг агуулдаг. Мөн тослог арьс арчлахад спирт нэмдэг, харин хуурай бөгөөд эмзэг арьсыг спирт улам ч мэдрэг болгоно. Үнэтэй болон хямдхан тоникийн ялгаа нэг их байхгүй гэж хэлж болно. Өндөр үнэ төлж тоник авлаа гэж бодоход та алдартай брэнд болон савлагаанд л илүү мөнгө төлж байгаа хэрэг юм. “Гаж нөлөөгүй, гэхдээ бараг адилхан үр дүн үзүүлэх бодис байгаа” гэж Washington Square Dermatology-ийн их эмч Самер Жабер зөвлөж байна. “Жишээ нь, би өөрөө тоникийн оронд ягаан усаар нүүрээ цэвэрлэдэг, дараа нь С амин дэм, SPF-тэй тос түрхдэг. Ягаан ус нь арьсыг гүн чийгшүүлнэ, С амин дэм нь арьсны өнгийг сэргээнэ, харин SPF нь нарны хэт туяанаас хамгаална”. Үүнээс гадна тоникийг бүрэн орлох гайхалтай хувилбар бий – энэ бол рашаан. Хэн ч рашаан худалдан авах боломжтой. Байгал эх өөрөөсөө арьс цэвэрлэх бүтээгдэхүүнийг бидэнд бэлдээд өгсөн, хөрсний шим тэжээл, эрдэс бодисыг өөртөө шингээсэн цэвэр рашаан. 2. Нарнаас хамгаалах шүршдэг бодис Хэрэглэхэд маш тааламжтай мэт! Нарнаас арьсаа хамгаалахыг хүссэн хүмүүст савлагаа нь маш их таалагддаг, авч явахад хөнгөхөн, элдэв нэмэлт зардал гарахгүй. Гэхдээ савлагаан дээр дурдсан SPF хамгаалалтыг бий болгохын тулд нилээн зузаан түрхэх хэрэгтэй болдог байна. “Шүршсэн бодисын тал нь хий хоосон цацагдана, үлдсэн хэсгээс зарим нэгийг нь амьсгалчихна, энэ нь тийм ч сайн зүйл биш” гэж Schweiger Dermatology Group-ийн эмч анхааруулж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол нарнаас хамгаалах тосны үйлчилгээг нэмэгдүүлэхэд харин сайн үр дүнтэй гэжээ: ялангуяа нуруу зэрэгтээ тос түрхэж чадахгүй байгаа үед энэ шүршдэг бодис хэрэг болно гэж зөвлөсөн байна. 3. Савтай нүүрний тос Ихэнх нүүрний тос тагтай савлагаатай зарагддаг. Угтаа бол дарж шахдаг савлагаатай тос ариун цэврийн хувьд хавьгүй аюулгүй юм: нэгдүгээрт, хуруугаа тосондоо дүрэхгүй, өөрөөр хэлбэл нян үржих боломжгүй, хоёрдугаарт, тосны цэвэр орцууд чанараа алдахгүй удаан хадгалагддаг байна. 4. Анхилуун үнэртэй саван “Би зочид буудлын гоо сайхны бүтээгдэхүүнд маш болгоомжтой ханддаг” гэж туршлагатай эмч Самер Жабер хэлжээ. – Буудлын угаалгын өрөөнд тавьсан саванг хэзээ ч хэрэглэдэггүй. Миний арьсанд муугаар нөлөөлнө гэж эмээдэг. Ялангуяа нүүрний арьсанд. Хүчтэй үнэртэй бол бүр ч гар хүрээд хэрэггүй” гэжээ. Үнэхээр тийм, үнэр ихтэй бүтээгдэхүүн арьс цочроодог. Арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгон авахдаа үнэрийн хувьд нэг дүрэм баримталж сурах хэрэгтэй: үнэр бага байх тусам сайн. Бодис үнэргүй байх ёстой эсвэл үнэртэх төдий л байвал аливаа эрсдэлээс зайлсхийж чадна.
5. Биеэ борлуулах тос Биеэ борлуулах тос бол нарнаас хамгаалах тос огт биш юм. Энэ төрлийн тос нь аливаа гадны хүчин зүйлээс хамгаалах чадвар маш бага байдаг. Тэгээд ч арьсны нүхийг бөглөж үрэвсэхэд хүргэж болно. Ялангуяа наранд байгаа арьсны нүх илүү томорч тосны ялгаруулалт нь ихэсдэг. Энэ хугацаанд үхэжсэн арьс бүрэн гуужиж амжаагүй байгааг анхаарах хэрэгтэй.
6. Гуужуулах скраб Скрабын ширүүн ширхэгүүд нь хуурай болон эмзэг арьсыг улам ихээр гэмтээх бол тослог болон холимог арьсны нүхийг бөглөж улам үрэвсэхэд хүргэдэг байна. Үрэвсэлт батга гарсан үед скраб хэрэглэхийг эрс хориглодог ажээ. “Арьсыг механик аргаар гуужуулах нь буруу, ялангуяа мэргэжлийн үйлчилгээ авалгүй дур мэдэн гуужуулж огт болохгүй. Ямар ч сайн зүйлд авчрахгүй” гэж мэргэжлийн арьсны эмч анхааруулж байна. Зөөлөн химийн аргаар гуужуулах нь арьсанд үзүүлэх гаж нөлөөг багасгана гэж үзжээ. Жишээ нь, гликолийн эсвэл өөр бусад хүчил агуулсан пилингээр үхэжсэн арьсны эсийг гуужуулахаас бус ширүүн скрабаар нүүрээ үрж гэмтээх хэрэггүй. Зөвлөгөө Бүсгүй хүн болгон гоо сайхандаа их бага хэмжээгээр цаг, мөнгө зардаг ч хүсэн хүлээсэн үр дүндээ хүрч чаддаггүй. Магадгүй өөртөө анхаарал тавьж байна гээд арьсаа улам ч гэмтээх нь бий.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/194927/ © XopoM News