Нэг л хүнснээс татгалзаад 45 кг хасчээ

2 weeks ago admin 0

Олон хүний хувьд амттан гэдэг тэсч болшгүй зүйл байдаг. Үүнээс болж юу үүсдэг гээч. Илүүдэл жин, таргалалт.

 

Үүний тод жишээ бол Шарлотта Бертон гэгч бүсгүй. Түүний амьдралд амттан, чихэр, шоколад гэгч зүйл удаан хугацааны турш гол зүйл нь байлаа. Гэвч тэр энэхүү хорт зуршлаасаа салж чадсан юм.

23 настай Шарлотта саяхан л 100 гаруй килограмм байлаа. Ийм илүүдэл жингийнх нь гол буруутан нь амттанд дурлах гэдгийг мэдэж байсан ч өөрийгөө татаж дийлэхгүй байв.

Анх ухаан орсон цагаасаа л амттанд хорхойссон тэрбээр гартаа үргэлжийн мөнхөд шоколад барьж явдаг байлаа. Үүний улмаас 14 насанд нь бодисын солилцоо нь удааширч, бие нь илүүдэл калорио шатаахаа больж, өөх хуримтлагдаж эхэлсэн байна.

Харин 2013 оны 12 дугаар сард энэ бүхэн эрс өөрчлөгдөв. Түүний нэг найз охин сүлжээнд Шарлоттатай хамт авахуулсан үдэшлэгийн зургаа тавьжээ. Энэ зургийн талаар Шарлотта “Би алтлаг даашинз өмссөн байсан. Яг л сахиусан тэнгэр шиг харагдаж байлаа. Гагцхүү далавчных нь оронд өөх, харвин харагдаж байсан. Тэр үед л би өөрийгөө хөндлөнгөөс хараад маш ихээр цочирдсон” гэжээ.

Ингээд Шарлотта турахаар шийджээ. Эхлээд хоол судлаачид хандтал түүний долоо хоногт зөвхөн амттанаас авч буй илчлэг 5600 ккал гэж гарав. Охин өглөөдөө цагаан талхан дээр шоколадны крем зузаан гэгч нь түрхэж байгаад иддэг байсан бол үүнийгээ зогсоолоо.

Дараа нь өдөрт иддэг амттаныхаа хэмжээг багасгаж, ердөө гурван дөрвөлжин шоколад иддэг болов. Эхэндээ Шарлоттад энэ бүхэн хэцүү байсан ч амттанаа йогурт, жимс, ногоо, салатаар сольсон нь тус болжээ.

Ингээд охин жилийн дараа 45 кг хасч чадлаа. Өдгөө Шарлотта 63 кг жинтэй. Шарлотта “Үнэндээ эрүүл хүнс шоколад, чихэр шиг ханаж цадах мэдрэмж төрүүлнэ гэж огт санаагүй. Анхандаа амттанаасаа татгалзахад бүхнийг хаяад хуучин хэвэндээ ормоор санагдах үе их байсан. Гэхдээ л би ялж, назгай, хөдөлгөөнгүй мэт санагдахаа больсон шүү. Хамгийн гол нь би их эрч хүчтэй болсон” хэмээжээ.