Ботокс, филлерийг бүрэн орлож чадах гэрийн 10 маск

1 month ago admin 0

Желатин – арьсны уян хатан чанарыг хангах коллагены байгалийн эх сурвалж. Желатины маск бэлдэх дүрэм: Хүнсний желатин ашигла Зөвхөн хүйтэн усанд хий (эсвэл сүү, ургамлын ханд, хамгийн гол нь хүйтэн байх ёстой) 1 ц.х хуурай желатиныг 7 ц.х шингэнд хийх харьцааг чанд баримтал Хэдэн цагийн турш желатиныг заавал дэвтээж хөөлгөнө. Хөөхөө больсон цагт л бэлэн боллоо гэж үзнэ. Нүүрэндээ түрхэхээс өмнө усны ууранд бүлээсгэнэ, буцалгаж огт болохгүй. Нүүрний будгаа скраб эсвэл пилингээр сайтар цэвэрлэж бэлдэнэ Маск түрхэхээс өмнө арьсаа хуурай болгоно. Маскаа эрүүнээс дух гэсэн чиглэлд тарааж түрхэнэ Нүд орчим маскыг түрхэхгүй Тарааж түрхээд 30 минут ярихгүй тайван хэвтэнэ Маскыг эхлээд бүлээн усаар дараа нь хүйтэн усаар угаана.

Арилахгүй байвал – сүүнд дүрсэн чийгтэй алчуураар арчаарай. Мөн маскыг хальс шиг хуулж авч болно. Антиоксидант маск Хоолны халбага желатиныг 6 х.х усанд хийж хөөлгөнө. 6-7 ширхэг усан үзмийг ястай нь буталж каш болгоно. Желатиндаа хийгээд сайтар хутгана. Усны ууран дээр бүлээсгэж хагас цаг нүүрэндээ түрхэнэ. Мат болгох маск Цайны халбага желатиныг 3 халбага тараг, 3 халбага сүүнд хийж хөөлгөнө. Дараа нь овьёосны гурил нэмнэ. Уг маск нь арьсны нүхийг гүн цэвэрлэж тослогийн булчирхайн хэт идэвхжлийг саармагжуулна. Лифтинг-маск Цайны халбага желатиныг усанд хийгээд жимсний нухаш бэлдэнэ. Хэрвээ хуурай арьстай бол – авокодо болон тоорын, хэвийн арьстай бол – киви, жүржийн, хэрвээ тослог бол – интоор, грейпфрутын нухаш. Жимсний нухашаа желатинтай хольж нүүрэндээ түрхэж хагас цаг байлгана. Ботоксын оронд Цайны халбага тоорын тос, цайны халбага зуун настын шүүс дээр дусал А болон Е амин дэм нэмж хөөсөн желатин дээр хийнэ. Маскыг долоо хоногтоо 2 удаа 3 долоо хоногийн турш тавина. Хөгшрөлтийн эсрэг маск Усанд желатинаа хийж хөөлгөөд дээрээс нь цайны халбага глицерин, зөгийн бал нэмнэ. Үр дүн гайхалтай. Нүх цэвэрлэх маск 1 ш идэвхжүүлсэн нүүрс нухаад бэлэн желатиндаа хийж холино. Т-хэсэг болон эрүүндээ түрхээрэй. Арьсны уян хатан чанар хангах маск Желатинаа сүүнд дэвтээгээд нэг өндөгний цагаан нэмнэ. Өтгөн зуурмаг гарах тул бийрээр түрхвэл илүү тохиромжтой. Тэжээлийн маск Сүүнд дэвтээсэн желатин дээр 1 хоолны халбага нухсан аарц нэмнэ. Арьсанд шим тэжээл өгөхөөс гадна уян зөөлөн болгоно. Цайруулах маск Желатинаа нэг өргөст хэмхийн шүүсэнд хийж арьсандаа түрхэнэ. Маск нь тасалгааны хэмтэй байх ёстой. Зөөлрүүлэх маск Хэрвээ нүүрний арьс салхинд түлэгдсэн бол цөцгийн тостой желатины маск тавина. Маскыг тасалгааны хэмтэй болгоод нүүрэндээ түрхэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/186509/ © XopoM News