Эдгээр жорууд насны өөрчлөлттэй холбоотой гарсан толбо, үрчлээ болон арьсны бусад асуудлыг шийдэж өгнө

2 months ago admin 0

Би 57 настай, өдөр болгон 7 дугаар жорыг хэрэглэдэг бөгөөд пигментийн толбо бүрэн арилсан гэж хэлмээр байна. Пигментийн толбо гарах нь меланин гэх гормоны ялгаруулалттай холбоотой – уг гормон нь арьсны өнгийг хариуцна. Гормон ихдэх үед арьсан дээр толбо гарах шалтгаан болно. Нарны туяаны нөлөө, жирэмслэлт, жирэмснээс хамгаалах эм, стресс, удамшил гээд шалтгаан янз бүр байж болно, зарим тохиолдолд пигментийн толбыг бамбай булчирхайн асуудалтай ч холбон үздэг. Богино хугацаанд пигментийн толбыг багасгах, арилгах энгийн бөгөөд байгалийн гаралтай жоруудыг танилцуулахаар бэлдлээ.

1. Луувантай өндөгний маск Луувангаа жижиглэнэ, дараа нь шинэ өндгөө сайтар хутгана. Хутгасан өндгөндөө 1 ц.х жижиглэн хэрчсэн луувангаа хийж холиод нүүр, хүзүү болон цээжний ил гарах арьсандаа иллэг хийх байдлаар түрхэнэ. Маскыг хагас цаг орчим байлгаад хүйтэн усаар угааж цэвэрлэнэ. Дараа нь арьсандаа далдуу модны самрын тос эсвэл бүйлсэн самрын тос түрхээрэй. Тэжээлийн тос ч түрхэж болно. 2. Зөгийн бал, сүү болон нимбэгийн тос 5 х.х нимбэгийн шүүс, 2 х.х хуурай сүү, 4 х.х зөгийн балыг хольж тос бэлдэнэ. Орцууд нэгэн жигд холилдсон гэж үзвэл дунд зэргийн шилэн саванд хийж хөргөгчинд 20 өдөр хадгалж болно. Цэвэрхэн арьсандаа тосыг түрхэж 20 минут байлгана. Дараа нь их хэмжээний хүйтэн усаар угааж цэвэрлээрэй. Цэвэрлэсний дараа арьсандаа далдуу модны самрын тос эсвэл бүйлсэн самрын тос түрхээрэй. Тэжээлийн тос ч түрхэж болно. 3. Усан үзэмтэй тоник 10-15 ширхэг усан үзэм угаагаад үрийг нь авна. Блендерт хийж 100 мл цэвэршүүлсэн ус нэмээд нэгэн жигд болтол нь холиорой. Шингэнийг цэвэрхэн шилэн саванд хийж хөргөгчинд 3 өдөр хүртэл хадгалж болно. Бодисыг хөвөнд шингээж цэвэрхэн нүүр, хүзүү, цээжний ил гарах хэсгийн арьсанд түрхэнэ. Гарандаа түрхсэн ч болно. Хагас цагийн дараа хүйтэн усаар угааж цэвэрлэнэ. 4. Устөрөгчийн хэт исэл Орой болгон хэрэглэж болох бөгөөд түрхсэний дараа угаах ч шаардлагагүй. Хөвөнгөө устөрөгчийн хэт исэлд шингээгээд пигментийн толбоо арчаад унтаарай. 5. Хашаар хийсэн маск Хальсалсан хэдэн зүсэм хаш чанаж бэлдэнэ. Ногоо зөөлрөнгүүт нухаж бэлдээд цэвэрхэн арьсанд иллэг хийх байдлаар түрхэж хагас цаг орчим байлгана. Гурван долоо хоногийн турш уг маскыг тавихад толбо арилж эхлэх ажээ. 6. Нимбэг болон яншуй 1 ц.х жижиглэн хэрчсэн шинэхэн яншуйн навчийг 1 ц.х нимбэгийн шүүстэй хольж дээрээс нь 1 ц.х овьёосны гурил нэмнэ. Зуурмагийг арьсандаа маш зөөлөн түрхээд 20 минут байлгаарай. Цаг дууссаны дараа хүйтэн усаар нүүрээ угаана. Дараа нь арьсандаа далдуу модны самрын тос эсвэл бүйлсэн самрын тос түрхээрэй. Тэжээлийн тос ч түрхэж болно. 7. Гадилын тос Танд хоёр хувилбар бий: нүүрээ гадилын хальсаар арчих эсвэл гадилын нухаш бэлдэж арьсанд маск болгон тавих. 20-30 минут тавихад шим тэжээл нь арьсанд шингэнэ, дараа нь хүйтэн усаар нүүрээ угаагаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/194991/ © XopoM News