Ломбарднаас авсан алтан гинж Урнаагийн хүзүүг боож сандаргажээ

2 months ago admin 0

Алт аминд хүрдэг гэх нь бий. Батбаяр ломбарднаас алтан зүүлт авч эхнэртээ өгөөд тэр яриа дэмий биш болохыг мэдсэн байна. Эхнэр Урнаа нь баярласан гэж тоймгүй. Шөнө унтаж байхад хүзүүг нь хэн нэг хүн багалзуурдаж аваад амьсгал нь боогдож золтой л чацга алдчихсангүй.

 

Сэрээд хүзүүгээ тэмтэрч үзэхэд нөгөө алтан гинж нь чангарч боочихсон байв. Айж сандарсандаа Урнаа гинжээ тасдан хаяад босч нөхрөө сэрээж болсон явдлын талаар ярьжээ. Алтан гинж амь орж хүзүүг нь боомилсонд Батбаяр ч сэжиглэж түүнийг худалдаж авсан ломбардандаа очиж уг гинжийг хэн өгсөн талаар тодруулав.

Сар гаруйн өмнө эхнэр, нөхөр хоёр уг гинжийг 60 мянган төгрөгөөр тавьсан ба тэгэхдээ эхнэр нь нөхрөө мөнгө олохгүй байна гэх зэргээр хэрэлдэж байсан гэнэ. Авах хугацаанаасаа хэтэрсэн тул гинжийг ломбардны авгай зарахаас өөр арга байсангүй аж. Тийм түүхтэй гинжийг Батбаяр 80 мянгаар худалдаж аваад эхнэртээ бэлэглэсэн байна. Гинжийг зарах гэж Нарантуулын алт монетны ченжүүдтэй уулзахад гинжийг хараад тэд инээлдэж “Нөгөөх чинь мөн байна” гэж байв.

Тэр алтан гинжийг урт гартай нэгнээс ченж Бат-Орших хямдхан аваад цаашаа дамлан зарах гэж үзсэн гэдэг. Зах дээр явж байсан нэг өвгөн гинжийг авах гэж эргүүлж сайтар харж байснаа “Хүний аминд хүрсэн эд байна. Бас сэвтэй юм гээч” гэж хэлжээ. Тэгээд ч зогссонгүй амандаа маани тарни уншиж нэлээд дүвчигнөжээ. Сэтгэлд сэв суулгасан уг эдийг ченж Бат-Орших ломбарданд тавьж мөнгөө олж авсан гэнэ. Халаасандаа хийгээд явж байхад хэн нэгэн хүний гар халаас руу нь орж ирээд байсан гэнэ. Тэгэхээр хэрэгт дуртай, сониуч зантай Бат-Орших нэг бөө дээр гинжийг барьж очиж үзүүлэхэд бөө түүнийг харж байснаа гурван хүний аминд хүрсэн эд байна. Дарханы л зам юм шиг байна. Тэнд нэг сүртэй осол аваарын хэрэг гарчээ. Машинд явсан гурван хүн газар дээрээ нас барсан юм шиг байна.

Тийм аймшигт ослын газарт түрүүлж очсон машины жолооч нас барсан бүсгүйн хүзүүнээс гинжийг авсан бөгөөд замын цагдаагийнханд ослын талаар мэдэгдсэн бололтой юм. Бөөгийн үгэнд итгэсэн Бат-Орших гинжийг нүүрэндээ ойртуулж харахад цус үнэртэх шиг болж байжээ. Эх сурвалж www.wikimon.mn