Таны амь насанд онц аюултай, хэрэглэж болохгүй 10 хүнс

2 months ago admin 0

Хорт хавдар гэж юу болох тухай ойлголт танд бий юу? Энэ нь хүний бие, сэтгэл зүй, оюун ухаан, санхүү гээд амьдралын бүх л хэлбэрт асар хортой өвчин билээ. Энэ нь хүний дотоод болон гадаад байдалд маш ихээр нөлөөлдөг ба таны найз нөхөд, гэр бүлийнхэнтэй харьцах харилцааг тэр чигээр нь өөрчлөх болно. Энэ өвчнийг эмчлэх эмчилгээ нь таны амьдралыг орвонгоор нь эргүүлэх бөгөөд урьдын хэвшил болсон амьдралаараа амьдрах, хийдэг зүйлээ хийхэд хэцүү болдог байна. Хорт хавдартай тэмцэх тэмцэл нь маш хүнд, тэвчээр шаардсан ажил. Энэ өвчнөөр өвчилж үзээгүй хүн энэ аймшигт өвчний тухай ойлгоход их хэцүү зүйл юм. Харин бидний хэрэглэдэг зарим хүнс маань энэ аймшигт өвчнөөр өвчлөх магадлалыг хэд дахин нэмэгдүүлдэг гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хорт хавдар үүсгэх нөлөөтэй хүнсийг нэрлэсэн ба эдгээрийн хэрэглээг аль болох багасгах, боломжтой бол бүрмөсөн хэрэглэхээ болихыг зөвлөсөн байдаг. Ямар хүнс хэрэглэж болохгүй вэ?

1. Нөөшилсөн (консерв) бүтээгдэхүүн Нөөшилсөн болон хуванцар саванд боловсруулсан, хадгалдаг хүнс нь аюултай хүнс юм. Ихэнх хүнсний сав нь бисфенол-А агуулдаг байна (BPA). Лабораторийн шинжилгээгээр бисфенол-А маш бага хэмжээгээр байсан ч хүний эрүүл мэнд, түүний үр удамд ихээхэн нөлөөлөх чадалтай гэдэг нь тогтоогдсон байдаг. Ундааны сав, бүх төрлийн нөөшилсөн бүтээгдэхүүний төмөр сав нь энэхүү аюултай бодисыг агуулдаг байна. PC (поликарбонат), PVC (поливинилхлорид) зэрэг тэмдэг бүхий савнаас аль болох зайлсхийх хэрэгтэй юм шүү. Төмөр болон хуванцар савнаас татгалзаж керамик, шил, вааран сав хэрэглэх нь зөв бөгөөд хүүхдийн хоолны сав ч гэсэн шилэн байх хэрэгтэй. 2. Цэвэр цагаан сахар Үүнийг зүгээр ч нэг “цагаан үхэл” гэж нэрлээгүй билээ. Энэ нь хүний инсулинийг огцом нэмэгдүүлж хорт хавдрын эд эсийг тэжээдэг байна. Сахар ихээр хэрэглэх нь хорт хавдрын эд эсийг сэргээж өвчлөлийг хурдацтай тарах, газар авах нөхцлийг бүрдүүлнэ. Илүү аюулгүй хувилбар нь хүнсэндээ цэвэр зөгийн бал хэрэглэх, мөн агч модны сироп болон бусад Stévia төрлийн ургамлын ханд ашиглах явдал юм. 3. Дээд зэргийн гурил хэрэглэх Гурилыг цэвэрлэх явцад бүх л ашигтай зүйлсийг нь давхар үгүй хийдэг байна. Дараа нь химийн бодис ашиглан цагаан өнгөтэй болгодог нь харахад сайхан, тансаг болгох зориулалттай юм. Өөрөөр хэлбэл жинхэнэ байгалийн бүтээгдэхүүн гэхэд ихээхэн хэцүү зүйл болдог билээ. Мөн цагаан гурилд гликемик индекс нь маш өндөр байна. Тиймээс энэ төрлийн гурил хэрэглэх нь инсулинийг ихэсгэх боловч биед хэрэгтэй тэжээллэг чанар бага гэсэн үг. Нүүрс-ус нь биед ороод сахар болдог учир цагаан гурил орсон хүнс нь инсулиний өсөлтийг л нэмэгдүүлдэг байна. Ийм учраас аль болох бүхэл үрийн гурил хэрэглэж байх хэрэгтэй. Үгүйдээ л гэхэд ядаж цагаан гурилын хэрэглээгээ багасгаарай. 4. Улирлын бус цаг үеийн ургамал хэрэглэх Пестицид гэдэг бол хог ургамал, шавьж, ургамлын өвчинд зориулсан химийн бодис юм. Энэ хүний биед ч гэсэн маш их хор нөлөөтэй ба хорт хавдар, таргалалт, Паркинсоны өвчин, чихрийн шижин, үргүйдэл зэргийг бий болгоно. Ямар нэг чанах, шарах, жигнэх зэрэг хоол боловсруулах үйл ажиллагааны явцад задарч алга болохгүй. Бууцай, алим, цоохор майлз, лийр, лооль, амтат чинжүү, төмсөнд их байх боловч бидний дуртай гүзээлзгэнэд хамгийн ихээр агуулагддаг билээ. 5. Шарсан мах Махыг халуунаар болгох үед гетероцикл амин хэмээх бодис ялгардаг байна. Түүхий махыг ил гал дээр шарах үед маш хүчтэй канцероген бий болно. Энэ бодис нь хорт хавдрын өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Шорлог зэрэг шарсан маханд дуртай хүмүүсийн түрүү булчирхайн хорт хавдар тусах магадлал 40% өндөр байдаг гэсэн тооцоо бий. Энэхүү хорт бодис зөвхөн маханд хуримтлагдаад зогсохгүй бас халуун уураар өөрөө тасалгаанд тарж уушгинд орно. 6. Давсалсан, даршилсан, утсан бүтээгдэхүүн 50 гр утсан хиам нь бүтэн хайрцаг тамхитай адил канцероген бодис биед өгдөг болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Нэг хайрцаг шпрот нь 60 хайрцаг тамхи! Утсан бүтээгдэхүүнийг өндөр хэмд боловсруулах явцад нитрат нь илүү аюултай нитрит болж өөрчлөгддөг байна. Махан, загасан, ногооны болон жимсний үйлдвэрийн аргаар даршилсан хүнс нь ихээхэн хэмжээний нитрат агуулдаг бөгөөд нитрозодиметиланилин (N-Нитрозо) болж хувирдаг байна. Энэ бодис бүх л төрлийн хорт хавдрын эрсдэлийг ихээхэн өндөр болгодог билээ. 7. Удаан хадгалах хүнс Ийм бүтээгдэхүүн нь удаан хадгалах зориулалттай консервантыг их хэмжээгээр агуулна. Яваандаа энэ бодис биед ихээр хуримтлагддаг байна. Удалгүй хорт бодис болон өөрчлөгдөж, эрүүл эд эсийг хорт хавдрын эс болгон өөрчлөгдөхөд нөлөөлнө. Хамгийн түгээмэл дэлгэрсэн консервант нь натрийн нитрит (Е250), хүхрийн диоксид, сорбийн хүчил (Е200), натрийн глутамат (Е621) зэрэг болно. Хэрвээ Е нэмэгдэл бүхий хүнснээс хол байх боломжгүй бол аль болох цөөн ийм бодистой хүнсийг сонгоорой. 8. Согтууруулах ундаа Архи нь өөрөө канцероген бодис биш. Гэхдээ энэ нь витамин болон бусад хэрэгтэй микро элемент, тэжээллэг бодисыг биед шингэхэд саад болж дархлааны системийг сулруулах замаар хорт хавдрын хөгжилд ихээхэн нэмэр болдог байна. Хөхний, амны хөндийн, хоолойн, ходоод гэдэсний, шээсний замын, уушгины хавдар бий болох эрсдэлийг архи л нэмэгдүүлдэг. Мөн фиброз, элэгний хатуурал, элэгний хавдар зэргийг үүсгэнэ. Бүх л төрлийн согтууруулах ундааг болгоомжтой хэрэглэх нь зөв юм. Энэ нь тамхитай хамт хэрэглэх үед бүр ч илү аюултай шинж чанартай болно. Хэрвээ архи уухгүй байж чадахгүй бол 150 гр дарс эсвэл 0,33 гр шар айраг долоо хоногтоо нэг удаа ууж болно. 9. Хөгцтэй хоол хүнс Хөгц, мөөгөнцөр бүхий хүнсэнд микро-хорт бодис агуулагддаг ба үүнийг чимээгүй үхэл хэмээн нэрлэдэг байна. Бага хэмжээгээр биед хуримтлагдан ходоодны, элэгний, бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэх эд эсийг бий болгоно. Энэхүү хорт бодис нь хүнсний бүтээгдэхүүний амт, өнгөнд нөлөөлөхгүй, халуунаар боловсруулах явцад арилж үгүй болдоггүй байна. Тиймээс ийм шинж илэрсэн бүх л хүнсийг шууд хаяж байгаарай. 10. Хүнсний тос Үйлдвэрлэгч нар ургамлаас тос гаргаж авахдаа химийн бодис хэрэглэх төдийгүй химийн цэвэрлэгээ хийдэг байна. Дараа нь өнгө, үнэрт нөлөөлөх зорилгоор бүр ч их химийн бодис ашигладаг билээ. Бэлэн болсон ургамлын тосонд их хэмжээний өөхөн хүчил омега-6 байдаг бөгөөд орчин үеийн хүнд тохиолдож буй нэг бэрхшээл нь омега-6-ийн хэт их хэрэглээ юм. Эдгээр бодис нь хүний эд эсийн бүтцэд өөрчлөлт оруулдаг нь тогтоогдсон билээ. Энэхүү хэрэглэж болохгүй хүнсний жагсаалт нь олон хүнийг гайхахад хүргэж болно. Дээрхээс харахад ер нь аюулгүй хүнс гэж үгүй гэмээр. Гэхдээ аз болоход бид канцероген бүтээгдэхүүнийг хамгийн бага хэмжээтэйгээр хэрэглэдэг болж болох билээ. Хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ? Ногоо, жимсийг сайн угааж хальсыг авч байх хэрэгтэй Шарсан утсан бүтээгдэхүүнээс илүү чанасан, жигнэсэн, ууранд болгосон хүнс хэрэглэ. Утсан, шарсан махны оронд хатаасан мах хэрэглэх хэрэгтэй Хэрэглэх хүнснийхээ амт, үнэрт анхаарал хандуул. Муудсан шинж байвал шууд хая Хатаасан, хөлдөөсөн хүнс нь давсалсан, нөөшилсөн бүтээгдэхүүнээс хамаагүй илүү аюулгүй шинж чанартай Ногоо болон жимсийг их хэмжээгээр авч болохгүй. Ойрын 3 хоногт хэрэглэх хэмжээнийхийг л авах нь зөв юм. Янз бүрийн хяналт шалгалтанд орсон найдвартай бүтээгдэхүүн авч байх. Бүх л хүнсээ хөргөгчинд хадгал Согтууруулах ундаа хэрэглэхээ бүрмөсөн болих эсвэл хамгийн бага хэмжээгээр хэрэглэх Биед хуримтлагдсан хортой бодисыг гадагшлуулахын тулд бүхэл үрийн гурил, грейпфрут, ногоон цай, хар цай, дарсан байцаа, далайн байцаа хэрэглэ Бидний өдөр тутмын амьдралд хорт хавдар үүсгэх олон нөхцөл бий. Хүнс үйлдвэрлэгч нарт бидний эрүүл мэнд хамаагүй мэт байдаг учир бид өөрсдөө л санаа тавих ёстой. Та өөрт хор нөлөөтэй хүнс хэрэглэхээ багасгах, тэдгээрээс татгалзах зэргийг өөрөө л шийдэж чадна. Жишээ нь шүлтлэг ус нь бие дэх хортой бодисыг цэвэрлэхэд чухал нөлөөтэй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/195997/ © XopoM News