Камертон хэрвээ охидын хамтлаг байсан бол хэрхэн харагдах байсан бэ?

2 months ago admin 0

Монголын рок попын ертөнцөд өөрсдийн байр суурийг бат цогцлоож чадсан хөвгүүдийн хамтлаг бол Камертон. Охидын шүтээн болж хайрын дуунуудаараа бүгдийн сэтгэлийг булиглуулж явсан тэд хамтдаа 22 жилийг үджээ. Хамтлагийн гишүүд өөр өөр салбарт хүч сорьж байгаа ч өөрсдийн залгамж халаа болох “Камертон2” хамтлагаа бэлдээд амжсан тэд хэрвээ эмэгтэй хүмүүс байсан бол хэрхэн харагдах байсан бол?

Хамтлагийн дуучин Ган-Эрдэнэ хамтлагийн гишүүдийг нэгэн хөгжилтэй аппликэйшн ашиглан эмэгтэй болгон хувиргасан зургийг өөрийн цахим хуудаснаа байршуулжээ. Уг зургийг харсан сонсогчид нь тэднийг хэрхэн дүгнэж хэнийг нь хамгийн царайлагаар тодруулж, хэн хэнтэй адилхан харагдаж байгааг хэрхэн тодорхойлсон талаархи сонирхолтой сэтгэгдэлүүдийг танд хүргэж байна.