Тураах шилдэг салат

2 months ago admin 0

Энэхүү салат нь таныг богино хугацаанд тураагаад зогсохгүй таны биед хэрэгцээтэй амин дэм, тэжээлээр хангана. Үүнээс гадна арисыг зөөлрүүлэх, цайруулах, үс ургуулах, эрүүлжүүлэх, нүдний харааг сайжруулах зэрэг олон ашиг тустай, ид шидтэй салатыг байнга хэрэглэж заншаарай. Уг салатыг та оройн хоолны оронд хийж идэж занших хэрэгтэй. Хамгийн эрүүлээр жингээ хасах арга юм.

 

20 min

1

Сайн чанарын шинэхэн брокколи сонгоод жижиглэн тасдана.

2

Ингээд буцалсан халуун усанд хийж 7-10 минут буцалгана.

3

Дахин өөр саванд ус буцалгаж хальсалж угаасан лууванг хийж 10 минут орчим чанана. Лууванг хурдан болгох үүднээс урт нарийн хэрчвэл зүгээр. Лууван зөөлөрч эхлэнэ.

4

Ногоо буцлаж байх зуур хайруулын тавганд 2 цайны халбага ургамлын тос хийж бага зэрэг халаагаад үрж жижиглэн хэрчсэн сармисыг хийж зөөлөн гал дээр хуурна. Хэт их шарах хэрэггүй.

5

Брокколи болон лууванг уснаас сайтар шүүж гаргаад хуурсан сармистай тосонд хийж маш зөөлөн гал дээр хуурч хутгана. Мөн ногоон чинжүү эсвэл вандуй нэмж хийж болно шүү. Энэ бол таны сонголт.

6

Энэ хооронд угааж цэвэрлэсэн яншуйг жижиглэн хярж хэрчинэ.

7

Ингээд ногоог галаас гаргаж таваглаад яншуй, 3-4 дусал нимбэгний шүүс, 1-2 чимх давс хийж амтлана.

8

Сайтар хутгаарай.

9

Амин дэм, тэжээл ихтэй салат маань идэхэд бэлэн болсон байна. Уг салатыг та оройн хоолны оронд байнга хийж идэж занших хэрэгтэй. Хамгийн эрүүлээр жингээ хасах арга юм. Хүсвэл өдөрт 2-3 удаа хийж идэж ч болно.