Аса” аварга хүргэн хүүгийн хүчийг үзүүлсэн үү?

1 week ago admin 0

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “АСА” станц хэмээн өөрийгөө нэрийдэж Ерөнхийлөгч Х.Баттулгыг ёстой л цөм сурталчлаад авсан нэгэн бол Их аварга Асашёорюү Дагвадорж. Түүний энэхүү үйлдэл зүгээр ч нэг үйлдэл байгаагүй бололтой. Түүнийг Монголын “Тэргүүн охин” хэмээн нэрлэгдээд авсан Б.Намуунтай хайр сэтгэлийн холбоотой болсон хэмээх мэдээлэл “Гранд” сэтгүүлийн хуудаснаа заларчээ. Хэрэв энэ үнэн бол тэрээр өнгөрөгч сонгуулийн үеэр ёстой л хүргэн хүүгийн хүчийг үзүүлээд авчээ. 400 саяын үнэтэй нижгэр хурим хийж олныг ангайлгаад авсан Б.Намуун нөхрөөсөө салсан гэх бөгөөд тэднийг хэдийнээ хадамлаад авсан тухай дуулиан ч дэгдэв. Одоо тэд албан ёсоор өөрсдийн харилцаагаа зарлах л үлдээд буй бөгөөд баяр наадмын өдрүүдэд ийн хослоод авсан нь ч мөн гэрэл зурганд буугаад амжжээ.