Шүүдрээгийн хайраа олсон нууц

1 week ago admin 0

Өөрсдийн харилцаагаа ил болгоод удаагүй байгаа жүжигчин Шүүдэрцэцэг, Тодгэрэл нар хэдийнээ нэг гэрт орж хамтын амьдралаа эхлүүлээд байгаа билээ. “Бид гурвын болзоо” киноны үеэр бие биенийгээ анх олж харсан тэдний харилцаа тийм ч дардан, шулуун замыг туулаагүй. Хоёр жилийн хугацаанд хайртай бүсгүйгээ өөрийн болгохыг төлөө уйгагүй хичээсэн Тодгэрэл зорилгодоо хүрч түүнийгээ өөрийн болгоод авсан сүйхээтэй эр. Харин жүжигчин Шүүдэрцэцэг анх Тодгэрэлийг нэг нүдээрээ ч хардаггүй байсан гэх бөгөөд тайзан дээр зогсож байх үед нь хараад анх дурлах мэдрэмжийг авч байсан гэнэ. Үүнээс хойш байнга л хайртай залуугийнхаа тоглосон жүжгийг үздэг болсон бөгөөд түүнийгээ харахын тулд “Ромео, Жульет”-ийг бүр 13 удаа үзсэн гэнэ. Тэрээр энэ тухайгаа “Би яг анх тайзан дээр байхад нь дурлаж байсан юм. Нэг их сонин, тайзнаас буухаар нь дурлахаа больчихдог юм. Оролцон тоглосон жүжиг бүрийг нь би идэвхтэй үздэг. Нэг жүжгийг заавал хоёр, гурваас илүү үздэг. Миний хамгийн их үзэж байсан жүжиг Ромео, Жульет, би 13 удаа үзсэн байдаг. Яагаад үздэг вэ гэхээр хайраараа бахархах гэж, бишрэх гэж, шүтэх гэж, дахин дахин дурлах гэж үздэг л дээ. Манай хүн бол тайзан дээр маш тодоор гэрэлтдэг. Амьдрал дээр ч гэсэн маш гоё нандин хэрнээ мэргэжил талдаа дэндүү дуртай, дэндүү хайртай нэгэн” хэмээжээ. Хайртай залуугаа бурхнаас илгээсэн бэлэг хэмээн тодотгоод авсан тэрээр түүнтэйгээ энэ насаа хамтдаа өнгөрүүлэхээр шийдсэнээ мөн зарлаад авчээ.