Нялх хүүхэдтэй, бөөн өртэй эхнэрээ нөхөр нь хаяад явтал…

7 days ago admin 0

атя найз Наташа дээрээ ирээд, өөрийн амьдралд тулгарсан зовлон бэрхшээлийн талаар баахан хууч хөөрчээ. Түүнийг нөхөр нь хаяад, өөр нэг эмэгтэй рүү явчихсан аж.

 

Тэд уг нь бие биедээ маш их хайртай болцгоон гэрлэсэн байна. Харин удалгүй нөхрийнх нь ээж тэдний амьдралд хутгалдаж, бөөн хэрүүл үүсгэх болжээ.

Тэрээр хайртай хүү нь бараг өлсгөлөн яваад байна, түүнийг дэлгүүр гүйлгэж, хог хаяулж байна гээд шүүмжлэх шалтаг мундахгүй байсан гэнэ.

Харин энэ үед нөхөр нь буйдан дээр инээмсэглэн хэвтэж, түүний ээж эхнэрийг нь хэрхэн зовоож байгааг огт анзаардаггүй байсан гэнэ. Тэд ипотекийн байрны зээлтэй байсан учраас хэзээ нэгэн цагт салж сарних тухай огт төсөөлөлгүй байж.

Эхнэр нь хүүхэдтэй болохыг ихэд хүсч байсан боловч харин нөхөр нь огт өөр бодолтой байжээ. Тэрээр ипотекийн зээлээ төлж дуусталаа ямар ч хүүхдийн тухай яриа байхгүй хэмээн эрс эсэргүүцдэг байсан гэнэ.

Эцэст нь, хүүхэдтэй холбоотой бүхий л зардлаа өөрөө хариуцаж төлөх тухай ам өчиг өгч байгаад эхнэр нь жирэмсэлж, охинтой болжээ. Харин үүний дараахан нөхөр нь өөр эмэгтэй рүү явчихсан аж.

Ингээд Катя найз Наташадаа уйлан барин зовлонгоо ярьж, ипотекийн зээлээ төлөх 30 мянган рубль боломжтой үедээ буцааж өгөхөөр зээлсэн байна.

Цаг хугацаа ч өнгөрсөөр, Наташа мөнгөө буцааж авах тухай бодохоо ч больчихсон байж байтал нэг өдөр утас дуугаран, Катя түүнтэй уулзаж өрөө буцаан өгье гэжээ.

Найзууд уулзтал Катя танигдахын аргагүй гоё эмэгтэй болон өөрчлөгдсөн байв. Түүний үс засалт, хувцасласан байдал гээд үнэхээр гайхалтай харагдаж байлаа.

Катя Наташад зээлсэн мөнгөө эргүүлж өгөнгөө сониноо хуучилсан байна. Тэрээр ажил дээрээ албан тушаал дэвшиж, ахин хүнтэй гэрлэсэн гэнэ. Шинэ нөхөр нь түүнд болон охинд нь маш хайртай, охин Таечка нь түүнийг ааваа гэж дууддаг талаар ярьсан байна. Харин хуучин нөхрийнх нь талаар сонирхон асуутал түүний тухай ярихыг ч хүсэхгүй байна гэжээ.

Сүүлд Наташа найзуудаасаа сонссоноор, Катягийн хуучин нөхөр нөгөө хүүхэндээ хаягдаад эхнэр, охин руугаа буцаад ирэх гэтэл аль хэдийн өөр нөхөртэй болсон тул ганцаараа хоцорч, одоо ээжтэйгээ хамт амьдарч байгаа аж.