Өмнөд Солонгос улсын гадаад иргэнийг ажилуулах тухай шинэ журамтай танилцана уу

7 days ago admin 0

Өмнөд Солонгос улс нь 2018 оны хөдөлмөрийн хөлсний нэг цагийн доод хэмжээг 7530 вон болгож нэмэгдүүлжээ.

 

Энэ нь өмнөх жилтэй харьцуулвал 14,6 хувиар өссөн үзүүлэлт юм.

Уг хуулийн дагуу  ажлын 5 өдөртэй,  209 цаг ажилладаг аж ахуйн нэгжийн нэг  ажилчны 1 сарын цалин нь 1.573,770 вон болох ажээ.

Ажлын хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээр хуралдсан хуралдаанаар Солонгос улсын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10.000 вон болгож  54,6 %-иар өсгөх санал тавьсан боловч , Ажил Олгогчдын Нэгдсэн холбооноос  6.625 вон болгож 2,4 % өсгөх санал тавьсан юм байна.

Гэвч талуудын тавьсан саналыг үндэслэж Өмнөд Солонгос улсын Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох ерөнхий хорооноос хөдөлмөрийн хөлсний нэг цагийн доод хэмжээг 7530 вон болгохоор шийдвэрлэжээ.

Дашрамд хэлэхэд энэ онд 6.470 вон байгаа цалин хөлсний доод хэмжээг 2020 гэхэд 10.000 вон болгож өсгөх бодлогыг Солонгосын засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ жишгээр бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жил бүр 15,6 хувиар нэмэгдүүлж,  цаашдаа 2018 онд 7.481 вон, 2019 онд 8.649 вон,  2020 он гэхэд 10.000 вон болго зорилго тавьсан байна Хууль бусаад таван жил амьдарсан иргэдийг хар тамга дарахгүй болжээ.

Өмнөд Солонгос улсын Хууль Зүй яам нь 7-р сарын 10-ны өдрөөс эхлэн нэгэн шинэ журам баримтлахаар болжээ.

Уг журамд зааснаар тус улсад хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэд нь 7-р сарын 10-наас, 10-р сарын 10-ны өдрийг дуустал, гурван сарын хугацаанд Өмнөд Солонгос улсыг сайн дураараа орхиж явбал хөнгөлөлт эдлэх юм байна.

Тухайлбал  хууль бусаар тав хүртэлх жил амьдарсан иргэд, хэрвээ дээрх гурван сарын хугацаанд хэрвээ сайн дураараа нутаг буцсан тохиолдолд, паспорт дээр нь “Хар тамга” дарахгүй буюу тэд Өмнөд Солонгос улсад зорчих виз дахин мэдүүлэх эрх хэвээрээ байх ажээ.

Энэ журам өмнөх удаад Өмнөд Солонгост хууль бусаар нэг жил хүртэлх хугацаанд амьдарч байсан иргэдэд олгогдож байсан байна.

Харин тухайн гадаадын иргэн нь Өмнөд Солонгост зургаа ба түүнээс дээш жил хууль бусаар амьдарсан бол, тэдний паспорт дээр нэг жилийн хугацаатай “Хар тамга” дарах буюу тэд эх орондоо очоод нэг жилийн дараа Өмнөд Солонгос улсад зорчих виз мэдүүлэх эрхтэй болох ажээ.

Энэхүү журам нь тус улсад хууль бусаар амьдарч байхдаа гэмт хэрэгт холбогдсон, улсын хилийг нууцаар давсан, гадаад паспорт болон өөр бусад бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн зэрэг  хэрэг үйлдсэн гадаадын иргэдэд хамаарахгүй юм байна.

Эдүгээ Өмнөд Солонос улс хууль бусаар амьдарч байгаа гадаадын 223 мянган иргэн бүртгэгдсэн ба энэ оны эхний таван сарын байдлаар тэдгээрээс 14 мянган иргэнийг саатуулж, эх оронд нь албадан буцаажээ.

 

БНСУ-ын Хууль Зүйн Яам болон Прокурорын газартай хамтран 2017 оны 2-р сарын 20-ны өдөр буюу өнөөдрөөс эхлэн нэгэн шинэ журмыг хэрэгжүүлж эхэлжээ.

Уг журмын дагуу цагдаагийн ажилтнууд гар утсаараа дамжуулан тус улсад оршин сууж байгаа гадаадын иргэдийн мэдээллийн нэгдсэн санд нэвтрэх эрхтэй болох юм.

Ингэснээр тэд гадаадын иргэдэд бичиг баримтын шалгалт хийж, шаардлагатай тохиололд түр саатуулах эрхтэй болж байгаа ажээ.

БНСУ-ын Хууль Зүйн Яам болон Прокурорын газар хамтран гадаад иргэдийн үйлдэж байгаа гэмт хэргийн илрүүлэлтийн тоог нэмэгдүүлэх зорилгоор, 2014 оны 5-р сараас эхлэн тус улсад удаан хугацаагаар оршин суугч гадаадын иргэдийн хурууны хээ, оршин суух хаяг зэрэг мэдээллийг нэгтгэж эхэлсэн байна.

Улмаар энэхүү бүртгэлийн системийг ашиглан гадаадын иргэдэд бичиг баримтын шалгалт хийхээр болжээ.