Монгол улс хэзээ ч мөхөхгүй

7 days ago admin 0

НҮБ-ын эрдэмтэд хүн төрөлхтний мөхлийн картыг гаргажээ. Тэд дэлхийн улс орнуудын хүн амын нөхөн үржихүйн коэффициентийг гаргахдаа тухайн орны дундаж эмэгтэйгээс төрөөд нөхөн үржихүйн нас хүртлээ амьдарсан охидын тоог ашиглан тодорхойлжээ.
Дэлхийн 120 оронд энэ коэффициент 1-ээс бага байгаа аж. Иймээс хамгийн түрүүнд мөхөх орноор Макао, Хонгконг, Босни ба Герцеговин, Мальт, Словак, Сингапур, Румын, Унгар,Македон тодорчээ. Харин АНУ, Өмнөд Солонгос, Австрали, Норвегийн хүн ам дээрх орнуудаас арай сүүлд устах юм байх. Хэзээ ч мөхөхгүй орны тоонд Монгол Улсыг нэрлэсэн байна. Түүнээс гадна Африк, Ойрхи Дорнод /Иранаас гадна/, Энэтхэг, Латин Америк /Бразил, Чилиэс бусад/, Индонез, Дундад Ази, Афганистан, Пакистан, Филиппин, Израиль энд багтжээ. Харин манай урд хөрш Хятад улс “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогоо цаашид үргэлжлүүлбэл ердөө 1500 жил тэснэ. Манай хойд хөрш ОХУ-д ердөө 800 жил үлдсэн гэнэ.”Азийн эмэгтэйчүүд эрт гэрлэхээ больсонтой холбоотойгоор дэлхий даяар төрөлт буурсан” гэж эрдэмтэд дүгнэжээ.
\

Эх сурвалж: