Луувангийн шүүсээр бүдүүн гэдэсний хорт хавдраа эмчилсэн түүх

2 months ago admin 0

Хорт хавдар нь одоо цагт маш түгээмэл өвчний нэг болсон ба түүнтэй тэмцэж дийлсэн олон янзын түүх, хувь хүмүүсийн жорын талаар олж уншиж болно. Тэдний нэг, Канадын зохиолч эмэгтэй Анн Камерон (Ann Cameron)-ны түүхийг та бүхэнд сонирхуулья. Тэрээр 2012 онд бүдүүн гэдэсний хорт хавдартай болсон гэдгээ олж мэджээ. Мэдээж энэ нь түүнийг гүн цочролд оруулжээ. 2005 онд түүний нөхөр бас хавдар өвчнөөр нас барсан байв.

 

Зохиолч эмэгтэй маань нөхөрт нь тус болж чадаагүй хими эмчилгээг сонгохийг хүссэнгүй… Интэрнетээр өөрт нь тус болж чадах бүхий л мэдээллийг хайж судалж эхлэв. Ralph Cole гэдэг хүний арьсны хорт хавдраасаа салсан аргыг тэр олж үзжээ. Тэр нь өдөрт 2.5 кг шар лууван идэх арга байв. Хамгийн багадаа 8 долоо хоног луувангийн салад гэх мэтээр хооллох ёстой энэ аргыг Анн сонгож туршихаар шийдэв.

Харин арай өөрөөр буюу өдрийн хэдэн удаа луувангийн саладны оронд луувангийнхаа шүүсийг уухийг илүү дээр гэж үзжээ. Мэдээж энэ нь хамаагүй амар л даа. Тэгээд өдөрт яг 2кг луувангийн шүүсийг шахаж өдөрт бүр уугаад 8 долоо хоногийн дараа Ralph Cole-ийн зөвлөснөөр дахин шинжилгээнд оров. Үр дүн нь сайн гарчээ. Хорт хавдар тархсан бүдүүн гэдэсний хавдрын үсэрхийлэл нэмэгдээгүй байсан ба, хавдар нь ерөнхийдөө хэмжээ нь багассан байлаа.

Зохиолч эмэгтэй уг эмчилгээгээ үргэлжлүүлэхээр шийджээ. Гэхдээ ээлжит 8 долоо хоног биш, бухэл бүтэн 4 сар өдөр бүр яг 2 кг шар луувангийн шүүс шахаж ууж байжээ.

Үүний дараа дахин шинжилгээ өгөхөд түүний бүдүүн гэдэсний хорт хавдараас ул мөр үлдээгүй байв.

Миний уншсан нийтлэлд нарийн ширийнийг бичээгүй байсан ба шүүс ууж байх үедээ ямар хоол идэж байсан, эсвэл ямар дэглэм сахиж байсан зэргийг бичээгүй байсан… Харин өөрийн санаагаа нэмэхэд шар лууван нь мэдээж ямар ч химийн бордоо, хоргүй, цэвэр эко байх ёстой гэдэг нь хамгийн чухал юм. Хятадын яаж ургуулсан нь үл мэдэгдэх лууванг бол бодох ч хэрэггүй. Бас иймэрхүү эмчилгээ эхлэхэд чихэр, мах, лаазалсан хүнс гэх мэт биеийг хүчилжүүлэх бүхий л зүйлсийг хорих учиртай гэдгийг олонхи уншигчид мэдэж буй байх.

За ямартай ч нэг ийм хавдар өвчнөө бие даан анагаасан түүх байна шүү.

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Эх сурвалж: www.mongolcom.mn