Гуяны дотор хэсгийн өөхийг арилгах хамгийн үр дүнтэй дасгалууд

2 months ago admin 0

Гуяны дотор талын өөхийг арилгахад зориулсан дасгалууд. 1. «Мэлхий» дасгал Шалан дээр хэвтээд хөлөө шулуунаар нь дээш өргөөд өсгийнүүдээ хооронд нь нийлүүлнэ (зурагт үзүүлсэн шиг хөлийн улаа 2 тийш нь болгоно). Энэ байрлалд өвдгөө удаанаар нугална, дараа нь хөлөө хүчтэйгээр шулуун болгоно. 10 удаагийн давтамжтайгаар 3 оролтоор дасгал хийнэ. Ингэхдээ дасгал бүрийн хооронд 1 минутын амралт авна.

2. «Хайч» дасгал Нуруугаараа газар хэвтээд гарын алгаа шалан дээр тавина. Шалнаас 30 см-ийн зайтай байхаар хөлөө өргөнө. Хайчийг дуурайж хөлөө 2 тийш нь солбин хөдөлгөнө. 10 удаа. Амралт авахгүйгээр хөл бүр дээр 10 удаа давтан хийнэ. Дасгалыг 3 удаа хийх ба хөлөө газар буулгахгүй байхыг хичээгээрэй! 3. Давшилт Цэх зогсоод хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоно. Гараа урагш нь тэнийлгээд зүүн хөлөөрөө хажуу тийшээгээ далайцтай алхам хийнэ. Доошоо суунгаа, биеийн жингээ баруун талдаа төвлөрүүлж баруун хөлийн өвдгөө нугална. Аажмаар босно. Ингэхдээ хөлөө анхны байрлалд аваачина. Биеийн жингээ зүүн талдаа түрэн авчирна. Хөл бүр дээр 10-15 удаа хийнэ. Давшилтын дахин нэг төрөл. Анхны байрлал – хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад, гараа урдаа тэнийлгэнэ. Зүүн хөлөөрөө урагш 1 алхам хийнэ. Ингэхдээ баруун хөлийн өвдгөө нугалж, өвдгөө аль болох газар хүргэхийг хичээгээрэй! Дасгалыг баруун хөлөнд мөн адил давтан хийнэ. Хөл бүр дээрээ 10-15 удаа сууна.
4. Бөмбөг хавчих дасгал Шалан дээр дээш харж өвдгөө нугалж хэвтэнэ. Алгаа шаланд хүргэнэ. Гуяндаа бөмбөг хавчина. Энэ байрлалаас өгзгөө аль болох дээш өргөнө. 10 удаагийн давталттайгаар 3 оролтоор дасгал хийнэ. 1 удаагийн дасгал хийгээд 1 минут амрана. 5. Хажуу талаараа хэвтэх Баруун талаараа хэвтээд гараа тохойгоороо нугалаад толгойгоо тулна. Зүүн өвдгөө нугалж баруун хөлнийхөө урд шалан дээр тавина. Баруун хөлөө шалнаас 30 см-ийн зайтай байхаар 10-15 удаа дээш өргөнө. Дасгалыг зүүн тал дээрээ давтан хийнэ. 6. Эсэргүүцлийг даван туулах Энэ дасгалыг хийхэд танд гимнастикийн сунадаг тууз хэрэгтэй. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоод, хөлний доод хэсэгт (зурагт үзүүлсэн шиг) туузыг татна. Зүүн хөлөө өргөөд, резиний хүчийг эсэргүүцэн хөлөө хажуу тийш нь болгоно. Хөлөө анхны байрлалд аваачаад доош огцом сууна. Хөл бүр дээр 10 удаа давтан хийнэ. Гуяны дотор тал өдөр тутмын ачаалалд өртдөггүй. Тийм болохоор гуяндаа цаг алдалгүй анхаарал хандуулах нь чухал. Яг одооноос дасгал хийж эхлээрэй! Найз охидуудтайгаа хамт дасгал хийх хөгжилтэй шүү дээ! Гуяны дотор талд нөлөө үзүүлэх уг цогц дасгалыг найзуудтайгаа хуваалцахаа мартав аа…

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/144012/ © XopoM News