Дасгалын тусламжтайгаар целлюлитээс хурдан бөгөөд аюулгүй салах арга

6 days ago admin 0

Целлюлит – таны арьсыг жүржийн хальс шиг харагдуулж санаагаар унагаах зүйл. Арьсны цаад давхаргад байх өөхний эс болон холбоос эдийн өөрчлөлт гэж үздэг. Целлюлит үүсэж байгаагийн яг таг шалтгааныг тогтоож чадаагүй ч гэлээ хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг гэж үздэг, үүнд: гормон, амьдралын хэв маяг, үрэвсэл зэрэг орно. Нас, хүйс, генетик чадвар, биеийн галбир ч нөлөөлдөг. Гоо сайхны энэхүү асуудал нь эрүүл мэндэд аюул учруулахгүй ч гэлээ стресс, таагүй мэдрэмж төрүүлдэг. Целлюлитийн эсрэг авах багагүй арга хэмжээ, эмчилгээ бий. Гэхдээ тэр болгоныг үр дүнтэй гэж үзэж болохгүй. Муухай харагдах целлюлитээс салахын тулд хэд хэдэн дасгалыг тогтмол хийж занших хэрэгтэй. Целлюлитээс богино хугацаанд аюулгүй салах зарим нэг дасгалыг танд санал болгоё 1. Суух Аливаа суух дасгал целлюлит багасгана, гэхдээ доош суух дасгал илүү үр дүнтэй. Өгзөг, өвдөгний уян холбоос, мөн гуяны гадна, дотор булчинд сайнаар нөлөөлдөг. Хөл хоорондын зай 90 см орчим зайтай, хөлийн хуруу гадагш харсан байна. Гараа гуяны дээрээ тавина. Доош сууж гуя шалтай нэг шулуунд байхаар очно. Энэ байрлалд хэдэн секунд барина. Аажим босож бэлтгэл байдалдаа орно Дасгалыг 10 удаа хийнэ. 2. Хажуугаараа тонгойх Тонгойх дасгал нь доод хэсгийн бүх булчингуудад нөлөөлдөг тул хэвлий, гуя орчмын өөхөн давхаргыг багасгана. Шулуун зогсоод хөлдөө мөрний хэмжээтэй зай авна, гараа ташаандаа авна. Баруун хөлөөрөө баруун тийш том алхаад шал руу бөгтийнө. Энэ байрлалд хэдэн секунд барина. Нөгөө тал руугаа бөгтийгөөд бэлтгэл байдалдаа орно. Дасгалыг хөл тус бүрээр 30 удаа хийнэ. 3. Сандалтай хийх дасгал Шатаар гарч байгаа мэт дасгал бөгөөд гуянд хуримтлагдсан өөхийг багасгана. Зөвхөн гуя гэлтгүй биеийн бүхий л булчингуудад ачаалал өгөх тул эрүүл мэндэд тустай. Хөдөлгөөнгүй сандал ашиглана. Баруун хөлөө сандал дээр тавиад нуруугаа эгц байлгана. Зүүн хөлөө өргөөд буулгана, энэ мэт 15 алхам хийнэ. Хөлөө солиод мөн адил 15 удаа гүйцэтгэнэ. Өдөр болгон 3 удаагийн оролтоор хийнэ. Дасгалуудыг өөрийн болгосны дараа ачааллыг нэмж болно, жишээ нь гантелтай дасгал хийгээрэй

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/191040/ © XopoM News