Залуу харагдах нууц

2 months ago admin 0

Нүүрний арьс залуужуулах зааврыг дагаснаар миний нүүрний үрчлээс арилж, арьсны өнгө сайжирч толинд харахад хүртэл урамтай болсон. Би долоон хоногийн 1-1,5 цагийг өөрийн гоо сайханд зориулдаг. Эхлээд 10-15 минутанд ургамлын хандын ууранд нүүрээ утдаг. Алтанцэгцүүхэй эмийн ургамал эсвэл халгайнаас авч хандаа бэлддэг. Ууранд утсан нүүрээ алчуураар хаттал арчина. Дараа нь нүүр хүзүүний арьсандаа кофены шаар бага зэрэг шиг тараг /тослогтой арьс/. Загасны тосыг хэт халаахгүйн тулд усан баннд хийж халаадаг. Зовхи уруул зэргийг бүгдийг хамруулан тосолж иллэг хийхээс гадна цэгэн иллэг хийж мөн хурууны өндгөөр зөөлөн товших хөдөлгөөн хийнэ. Эцэст нь овьёосны хэмхдэсийг гурил болтол нь нунтаглаад бүлээн сүүнд зуурч цөцгий шиг болтол хутгана. Үүнийг зовхиндоо хүргэлгүй нүдийг тойруулан нүүр хүзүүндээ түрхээд хаттал нь тайван хэвтэж амарна. Ингээд гэртээ ямар ч үнэтэй гоо сайхны газарт орсноос дутахааргүй иж бүрэн үйлчилгээ өөртөө үзүүлчихэж болно.