Унтлагын өрөөндөө толь тавих нь муу үр нөлөөтэй

9 months ago admin 0

Орчин үеийн айлууд өрөө тасалгаагаа том харагдуулахын тулд унтлагын өрөөндөө толь байрлуулдаг. Тольтой шкафыг өөрийн хүссэн хэмжээ загвараар хийж болох ажээ. Харин толийг хаа хүссэн газраа тавиад байдаггүй бөгөөд үүнд унтлагын өрөө ч хамаарна. Гэрээ тохижуулж байгаа гэрийн эзэд гэрийн засал чимэглэл өөрсдөд нь хэрхэн нөлөөлөхийг тэр болгон боддоггүй. Унтлагын өрөөнд толь байрлуулахыг муугийн шинж гэж үздэг. Толинд далдын хүч байдаг гэж үзэх бөгөөд нөгөө ертөнцтэй холбох гүүр хэмээнэ. Гэрт хэн нэгэн өөд болоход сүнс нь толины тусгалд төөрчих вий гэснээс эмээж толио бүтээлгээр бүтээж битүүлдэг уламжлалтай.
Ардын сүсэг бишрэлээр унтлагын өрөөнд толь тавихыг цээрлэдэг. Хүний амардаг газар байрлуулахад тохиромжгүй тавилга гэж үзнэ. Фэн шүйгийн сургаалиар бол унтаж амарч байгаа хүн сөрөг энергиэ биеэс гадагшлуулдаг, хүнээс гарсан тэр сөрөг энерги толины тусгалд ойгоод хаачихаа сайн мэдэхгүй буцаад эзэндээ шингэдэг гэж үздэг ажээ. Тусгал хаалга руу харсан бол бүр ч муугийн ёр гэж үзнэ. Сэтгэл судлаачид ч мөн унтлагын өрөөндөө толь байрлуулахгүй байхыг зөвлөж байна. Тольтой өрөөнд унтаад сэрэхэд бие амардаггүй, энэ нь гадаад төрхөд ч ил харагдана. Таагүй сэтгэл хөдлөлийн илрэл толинд харагдах нь нөхцөл байдлыг бүр ч дордуулахад нөлөөлдөг ажээ.

Цочиж сэрж байгаа хүн өөрийгөө толинд танихгүй айдаст автаж болзошгүй. Толинд тусах тусгал, гэрэл зэрэг нь нойронд муугаар нөлөөлнө. Зарим нэг сэтгэл судлаачид толины буруу байрлал нь спетрофоби үүсгэдэг гэж үздэг байна.

Орны өмнөх толь – муугийн шинж Бас л муугийн ёр гэж үзнэ. Толины тусгалд хэвтээд унтаж болохгүй гэж олон үндэстнүүд үздэг. Жишээ нь, славянчууд сүнсний ертөнцийн үүд хаалгыг нээнэ гэж цээрлэнэ. Энэ сүсэг бишрэлийг үндэслэн зөн билэгтнүүд толийг нөгөө ертөнцтэй харьцахдаа ашигладаг. Европт нөгөө ертөнц рүү орох үүд хаалгыг нээнэ хэмээн үзэж толиноос аль болох зугтаадаг байв. Мөн толины өмнө унтахаасаа ч эмээдэг ажээ. Эргэж сэрэхгүй гэдэг айдас тээдэг байна. Унтаж байхад сүнс биеэс гарч зугаалдаг гэж олон үндэстнүүд үздэг. Биед эргэж орох үед өөрийн биеийн тусгалыг харснаасаа болоод айдаст автаж нөгөө ертөнц рүү шилжих вий гэхээс эмээдэг байна. Эсвэл сүнс өөрийгөө харснаас болж буцаж ирэх замаа мартана. Дээр дурдсан зүйл бол эртнээс уламжлагдан ирсэн сүсэг бишрэл хэдий ч үндэслэлтэй тайлбар байгаа юм. Толины өмнө унтсан ч өглөө нь эрүүл саруул босдог, гэхдээ бие сэтгэлийн хувьд дарамттай унтаж амраагүй мэт санагдана. Орны өмнөх толь хүний эрч хүчийг сорж авдаг энэ нь нойргүйдэлд хүргэх, цочимтгой болох, шөнө хар дарж зүүдлэх, гэрт хэрүүл уруул тасрахгүй байхад хүргэнэ. Эрт дээр үед толь хүний энергийг сордог гэж үздэг байсан учраас толинд удаан хардаггүй байжээ. Хүүхдийг нэг нас хүртэл нь толинд харуулахаас зугтаалгаж хамгаалдаг байв. Фэн шүйгийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар толинд хосуудын ор харагдаж байвал хэрүүл уруул, урвалт зэрэгт хүргэх ажээ. Орон дээр нэг л хүн унтдаг бол азгүйтэлд хүргэнэ. Толинд бүтэн биеэрээ ч тэр биеийн өчүүхэн хэсэг туссан ч тэр адилхан нөлөөлнө. Унтлагын өрөөнд толь байрлуулахад авах арга хэмжээ Толинд унтлагын өрөөний хаалга, ор зэрэг тусах ёсгүй. Ер нь аль болох унтлагын өрөөнд толь тавихаас зайлсхийнэ, өөр өрөөнд байрлуулахыг зөвлөж байна. Хэрвээ унтлагын өрөөнд байрлуулахаас өөр аргагүй бол хамгаалах арга хэмжээ авна. Толь нь аль болох зууван эсвэл дугуй байх ёстой, ингэснээр толийг нөгөө ертөнцтэй холбогдох гүүр болгон ашиглах боломжийг хаана. Мөн та толинд бүтэн биеэрээ багтаж байвал сайн, боломжгүй бол ядаж толгой бүтнээрээ харагдахаар толио байрлуулна. Хэрвээ толины тусгалд таны толгойг хүзүүгээр нь “тасалж” байвал байнгын толгойн өвчинд нэрвэгдэнэ. Урт түүхтэй толиноос зайлсхийнэ. Өөрөөр хэлбэл эртний эдлэлээс татгалзаарай. Эзэд нь учир битүүлгээр нас барж байсан алуурчин-толинууд дэлхийд их байдаг тухай өгүүлдэг. Эртний эдлэлийг унтлагын өрөө, орныхоо хажууд байрлуулахгүй байхын зэрэгцээ гэртээ ер нь байлгахаас зайлсхийнэ. Та уг эд хөрөнгийн өмнөх түүхийг сайн мэдэхгүй шүү дээ. Мөн толинд муу зүйл туссан бол аль болох хурдан салаарай. Хэрвээ унтлагын өрөөнд байгаа толиноосоо салмааргүй санагдаад байвал шөнөдөө ядаж даавуугаар бүтээж байгаарай. Даавуу зузаан байх ёстой. Ингэснээр та толины элдэв муу нөлөөнөөс хамгаалж чадна. Үүнээс гадна толио байнга урсгал хүйтэн усаар угааж шингэсэн муу энергийг арилгана. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн энэ мэт сүсэг бишрэлийг анхааралдаа авах нь зөв бөгөөд өөрийгөө болон ойр дотныхоо хүмүүсийг муу зүйлээс хамгаалахыг зөвлөж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/179289/ © XopoM News