Эмэгтэй хүн төрөхийн өвдөлтийг мэдэрч байхдаа бүх нүгэл нь цайрдаг юм

6 days ago admin 0

Хөөрхөн ээжүүдэд жирэмсэн үеийн энэ бүх хугацаа танд мэдээж амаргүй байсан. Та амьдралынхаа хамгийн аз жаргалтай бас хариуцлагатай үеээ манай жирэмсний өртөөгөөр аялан хөгжилтэй, адал явдлаар дүүрэн өнгөрүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Харин одоо хөөрхөн ээж минь ЭЭЖ хэмээх яруу алдарт нэрийг хонгор үрээсээ сонсоход бэлэн үү? Тийм ээ мэдээж бэлэн. Ээжүүд бид гэнэтийн бүх зүйлд үргэлж бэлэн байдаг. Жирэмсний төгсгөл үе ирж, хонгор үр нь хорвоод мэндлэхэд бэлэн боллоо.

 

Төрөлтийн үе шатуудад таны биед ямар өөрчлөлт гарахыг мэдэж, ойлгож авсанаар төрөх үед та өөртөө итгэлтэй, айж сандрахгүйгээр энэ давааг давах болно. Хөөрхөн ээжүүдийн хамгийн их айдаг зүйл бол мэдээж төрөхийн өвдөлт. Төрөлт бол эмэгтэй хүний тэвчээрийн оргил үеийг шалгадаг гэж хэлэхэд буруудахгүй байх аа. Энэ үед та аль болох маш тайван байж, амьсгалаа зөв авч, гаргаж сурах юм шүү.

Төрөлтийн өвдөлт, базлалт эхэлж байгааг яаж мэдэх вэ?

Төрөх хугацаа ирсэн үед төрөлтйн өвдөлт яаж эхэлж байгаа юм бол гэж ээүүд маань санаа зовж байж магадгүй. Төрөхийн өмнөх сүүлийн 7 хоногоос эхлэн хөнгөн базлалт буюу дуншилт явагдаж эхэлнэ. Энэ нь төрөхөд бэлэн болж буй шинж бөгөөд та санаа амар байж болно. Тэгвэл төрөхийн өвдөлт, дуншилт хоёрыг яаж ялгаж мэдэх вэ?

Бүх эмэгтэйчүүд төрөхийн өвдөлт базлалтыг мэднэ. Таны нуруугаар чилж, хөшиж өвдөх эсвэл 2 гуя руу хатгаж өвдөж болно. Хэсэг хугацааны дараа сарын тэмдэг ирсэн үеийн өвдөлт өгч эхэлнэ. Үүнийг дуншилт гэж нэрлэнэ. Харин төрөх өвдөлтийг мэдэх амархан. Жинхэнэ төрөлтийн үеийн базлалт тогтмол хугацаагаар давтагддаг ба улам хүчтэй базлалт нь ойр ойрхон болдог. Тиймээс базлалт хоорондын минутын давтамжийг сайтар ажиглаарай. Базлалт нь гэнэт хүчтэй, гэнэт сулхан болох ба наад зах нь 40 секунд орчим үргэлжилбэл төрөлт эхэлж байна гэсэн үг. Төрөхийн базлалт их хүчтэй биш 5 минутаас хол зайтай байвал түргэн дуудаж, эмнэлэг явах шаардлагагүй. Анхны төрөлт голдуу эхийн биеийн бадлаас хамааран 12-14 цаг үргэлжилдэг учир хэдэн цагийг ч болов гэртээ байж, өөрийгөө тайвшруулан амарч, ургийн ус хагарч гараагүй бол усанд орж мөн шөл ууж болно. Харин батлалт хоорондын хугацаа 5 минутаас доош байвал эмнэлэг рүү явах хэрэгтэй. Мэдээж төрөх бэтгэлээ хийсэн цүнхээ мартаж болохгүй шүү хөөрхөн ээжүүд ээ.

Дараах тохиолдол төрөх эмнэлэгт очоорой:
Таны умайн агшилт тогтвортой хүчтэй болж, хоорондын зай 5 минут болвол
Базлалтын үргэлжлэх хугацаа 45-60 секунд болвол
Ургийн ус гарсан бол
Цус алдвал
Хүүхдийн хөдөлгөөн мэдрэгдэхгүй бол. Мэдээж төрөх бэтгэлээ хийсэн цүнхээ мартаж болохгүй шүү хөөрхөн ээжүүд ээ.