Өндөр болъё гэвэл өдөр бүр үүнийг дага

9 months ago admin 0

Өндөр болохын тулд усанд сэлэлтээр хичээллэх, турник дээр суниах, сагс тоглох, нуруу сунгах тусгтай дасгалуудыг хийх шаардлагатай гэж хүмүүс үздэг. Үнэн хэрэгтээ бол дан ганц биеийн дасгалуудыг хийгээд өндөр болохгүй.

Мэдээж зарим тусгай дасгалын үед өсөлтийн даавар соматотропин их хэмжээгээр ялгардаг, энэ бол уян хатан болгох дасгалууд /гүүр, хөл гараа савах/, дээш үсрэх, өндөрлөгөөс эрчтэй гүйх, суниах гэх мэт. Энд ачааллын хэмжээ гол биш, харин судасны цохилт минутанд 120-140 байхад биеийн дасгалуудыг тогтмол хийх нь чухал. Өдөр ийм дасгал хийдэг хүүхдүүдийн биед шөнө унтаж байхад дааврын ялгаралт ихэсдэг.

Цэвэр механик дасгалын зэрэгцээ хүүхдийн бие организмын бодисын солилцоог эрчимтэй болгох хэрэгтэй. Хүүхдийг өндөр болгох олон тусгай арга байдаг. Жишээ нь нурууны дагуух булчингуудыг сунгах, биеийн сунгалт, вибро ширээн дээр дасгал хийх, хөлөөс татаж сэгсрэх гэх мэт. Нэг хичээл дээр 30 хүртэл дасгал хийгддэг, ядартлаа хийх ёстой.

Зарим онцгой дасгал байрлалын үед бие организм, тархины хэсгүүд тэнцэвэртэй байдлаас гарч, идэвхждэг. Сэтгэл зүйн болон аутоторенингийн нөлөөнд их анхаарал хандуулах хэрэгтэй. Тусгай текстийг байнга давтана. “Би тайван, би тайван байна, надад дулаахан, таатай байна, миний бие тайвширч байна, миний хө сул байна, мөр, гар, хуруу сул байна, би өсч эхэлж байна, би өсч байна, би заавал өснө, би өсөхийг хүсч байна, би заавал өндөр, гоё, нуруулаг, хүчтэй болно, би өч байна”. Эдгээр текст болон өндөр болгох текстийг ээлжилж давтана. Цааш нь хүүхэд өөрөө туйлын анир чимээгүй орчинд 10 минутын турш текстийг давтана. Иллэг хийн хичээлийг дуусгана. Хичээл бүр ганцаарчилж хийгдсэн бол тав дахь хичээлээс хүүхдүүдийг хэмжиж эхэлнэ, бараг бүх хүүхэд 1 см өссөн байдаг, 10-15 дахь хичээлээс 2 см ба илүүгээр нэмэгддэг.

Өвлийг бодвол хаар илүү сайн үр дүнтэй. 7 хоногт гурван удаа 1-5 цаг хичээллэхэд илүү үр дүн өгдөг. Мэргэжилтнүүд хүүхэд өөрийгөө үеийнхнээс намхан гэдгээ ухамсарлаж эхэлсэн үеэс эдгээр дасгалыг хийж эхэлж болно гэж үздэг.