Топ Пүүжээ: Би сайхан ханьтай азтай хүн

2 months ago admin 0

Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг топ модель О.Пүрэвсүрэн аль хэдийн гурван хүүхдийн ээж болсон. Анхны охины 19 настай гаргасан тэрээр бараг өөртэйгээ чацуу охинтой. Топ олны хэл амнаас үргэлж нууцалдаг нөхрийнхөө талаар сүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа тун ч сайхан үг унагажээ. Тэрээр “Манай хүн их ухаалаг. Хөгжилтэй, тэвчээртэй гээд олон сайхан чанарт нь татагдаж байлаа. Би нөхрөө “Супермэн” гэдэг юм. Хүүхдүүдээсээ “Аав нь юу билээ” гээд асуухаар дуу нэгтэй “Супермэн” гэж хариулдаг. Ийм сайхан ханьтай учирсан, би азтай хүн” хэмээн ярьсан байна. Түүнийг нөхөр Л.Ганбаяр Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Австралийн хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулсан “Xanadu Mines” компанийн Монгол дахь захирал бөгөөд “Занаду” компанийн үүсгэн байгуулагч, уул уурхайн нууцлаг залуу хөрөнгөтөн юм.

А.Түвшин