Тураах шөл, аль болох их ид

1 month ago admin 0

Хүмүүс нэг нэгнээсээ ялгарах биеийн өвөрмөц онцлогтой байдаг тул илүүдэл жинтэй тэмцэх хүн төрөлхтний нэгдсэн жор байх боломжгүй гэдэг дээр сүүлийн үед дийлэнх эрдэмтэд санал нэгдэж байх шиг. Иймээс ч хүмүүс турах элдэв янзын жорыг уйгагүй туршин өөрт нь таарсан, илүү үр дүнтэйг нь сонгодог болжээ. Харин хоол огт идэлгүй өлсч хэрхэвч болохгүй аж.

Хоолонд сайн, дундаж хүнээс илүү их иддэг хүмүүст шөлний дэглэм илүү үр дүнтэй гэж үздэг байна. Шөлний дэглэмийн сайн тал гэвэл өлсөнгүүтээ шөлийг эмээлгүйгээр их хэмжээгээр идэж болдогт оршдог. Учир нь тураах шөл бодисын солилцоог идэвхжүүлэн шөлөнд орших калорийг хурдан устган ходоодыг цэвэрлэдэг байна. /Тураах шөлөнд 37 орчим Ккал агуулагдана /.

Хоолны дэглэмд хангалттай цаддаггүй, хэт удаан хугаацаагаар үргэжилдгийг нь тэсдэггүй бол Танд шөлний дэглэм тохирох учиртай. Энэ дэглэмийг долоо хоног, их удлаа гэхэд 10 хоног баримтлах бөгөөд энэ хугацаанд 4-10 кг илүүдэл жингээсээ ангижрах боломжтой. Хасагдсан тэрхүү жин зүгээр ус бус өөх тос, токсин зэрэг бодис байх ажээ.

Шөлийг хэрхэн бэлтгэх вэ?

Тураах үйлчилгээтэй цоохор майлзтай шөлийг ялангуяа залуу бүсгүйчүүд илүүтэй магтдаг. Учир нь цоохор майлз витамин, калий, натрийн давс зэрэг биед махбодид хэрэгцээтэй олон бодисоор баялаг бөгөөд өөх хуримтлахад саад болж, бодисын солилцоог идэвхжүүлдэг байна. Энэ шөл түргэн хоолын газраас хооллож, мөн их хэмжээний хоолны дэглэмээр ходоодоо муутгасан хүмүүст нэн тохиромжтой.

Зарим хүн цоохор майлзыг зөв ашиглан амттай хоол хийж чаддаггүй тул содон үнэрт нь дургүй байдаг. Гэтэл энэ ногоотой тураах шөл сайхан амттай болдог бөгөөд турахаас гадна залуужуулдаг давхар увидастай нь нотлогджээ.

Цоохор майлзтай шөл хийх хялбар бөгөөд хурдан. Шөлний орцонд огт олдохгүй ховор хүнс орохгүй. Шөлийг хоёр янзаар бэлтгэж болдог.

Жор 1.

Орц:

Жижиг хэмжээний байцаа,

200 гр цоохор майлзны үндэс,

2 ш ногоон чинжүү,

6 ш улаан лооль,

шош,

1.5 литр томатны шүүс.

Давс, хар чинжүү, яньшуй, гаа гэх мэт амтлагчийг өөрт тохируулан нэмнэ.

Томатны шүүстэй тогоонд бүх ногоогоо хэрчиж хийгээд, шүүс нь ногоог бүрэн бүрэхгүй бол бага зэрэг ус нэмж, амтлагчаа хийнэ. Томатны шүүс буцлангуут галнаас аван 10 минут байлгаад л шөл бэлэн!

Жор 2.

Орц:

Жижиг хэмжээний байцааны тал,

6 ш дунд зэргийн бөөрөнхий сонгино,

цоохор малзны навч эсвэл үндэс,

2 ш улаан эсвэл ногоон чинжүү,

2 ш улаан лооль,

өөрийн дуртай амтлагчууд.

Ногоонуудыг хэрчээд давстай усанд хийн зөөлөртөл нь 10-15 мин буцалгана.

Энэхүү шөлийг дэглэмийн турш идэх бөгөөд өөр зүйл идэхгүй. Шөлийг хүссэн хэмжээгээрээ, аль болох их идвэл сайн. Ус хүссэнээрээ ууж болно. Байнга нэг төрлийн шөл уухаас залхана гэж бодов уу. Гэвч шөлтэй хамт доорхи зүйлийг идэж болно:

Өдөр 1

Гадилаас бусад жимс, дээр нь чихэрлэг бус шүүс.

Өдөр 2

Вандуйнаас бусад төрлийн ногоо, хальстай нь тосонд жигнэсэн 1 ш. төмс, хоногийн усны норм.

Өдөр 3

Гадил, вандуйнаас бусад төрлийн жимс, ногоо, хальстай нь тосонд жигнэсэн 1 ш. төмс.

Дэглэмээ алдалгүй баримталсан бол 2-3 кг турсан байна.

Өдөр 4

3 ш. хүртэл гадил идэж, тослог багатай сүү ч ууж болно. Ус сайн ууна.

Өдөр 5

300 гр. жигнэсэн үхрийн мах, мөн хичнээн ч улаан лооль идсэн болно.

Өдөр 6

Тав дахь өдрийнхөө адилхан, дээр нь навчит ногоо идэж болно.

Өдөр 7

Хүрэн будаа, ногоо, жимсний шүүс хэрэглэнэ.

эх сурвалж: www.bolod.mn