Хууль бусаар амьдарч байгаа иргэдийн анхааралд

2 months ago admin 0

Өмнөд Солонгос улсын Хууль Зүй яам нь 7-р сарын 10-ны өдрөөс эхлэн нэгэн шинэ журам баримтлахаар болжээ.
Уг журамд зааснаар тус улсад хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэд нь 7-р сарын 10-наас, 10-р сарын 10-ны өдрийг дуустал, гурван сарын хугацаанд Өмнөд Солонгос улсыг сайн дураараа орхиж явбал хөнгөлөлт эдлэх юм байна.
Тухайлбал хууль бусаар тав хүртэлх жил амьдарсан иргэд, хэрвээ дээрх гурван сарын хугацаанд хэрвээ сайн дураараа нутаг буцсан тохиолдолд, паспорт дээр нь “Хар тамга” дарахгүй буюу тэд Өмнөд Солонгос улсад зорчих виз дахин мэдүүлэх эрх хэвээрээ байх ажээ.
Энэ журам өмнөх удаад Өмнөд Солонгост хууль бусаар нэг жил хүртэлх хугацаанд амьдарч байсан иргэдэд олгогдож байсан байна.
Харин тухайн гадаадын иргэн нь Өмнөд Солонгост зургаа ба түүнээс дээш жил хууль бусаар амьдарсан бол, тэдний паспорт дээр нэг жилийн хугацаатай “Хар тамга” дарах буюу тэд эх орондоо очоод нэг жилийн дараа Өмнөд Солонгос улсад зорчих виз мэдүүлэх эрхтэй болох ажээ.
Энэхүү журам нь тус улсад хууль бусаар амьдарч байхдаа гэмт хэрэгт холбогдсон, улсын хилийг нууцаар давсан, гадаад паспорт болон өөр бусад бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн зэрэг хэрэг үйлдсэн гадаадын иргэдэд хамаарахгүй юм байна.
Эдүгээ Өмнөд Солонос улс хууль бусаар амьдарч байгаа гадаадын 223 мянган иргэн бүртгэгдсэн ба энэ оны эхний таван сарын байдлаар тэдгээрээс 14 мянган иргэнийг саатуулж, эх оронд нь албадан буцаажээ.

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.