Өндөгний маск нь маск болон гэрэлтүүлэгч арьсыг шингээдэг

1 month ago admin 0

Хаврын энэ уур амьсгалд арьс өнгөө алдаж, хуурайших нь энгийн үзэгдэл. Тиймээс та бүхэндээ энэхүү хуулдаг маскыг хүргэж байна. Арьсны нүх сүвийг цэвэрлэж, нүхийг агшаан, арьсанд чийг өгнө. Бас нүүрний шар үсийг хүртэл арилгана.

Танд хэрэгтэй зүйлс:

2 аяга
1 өндөг
2 сальфетик/цагаан нойлын цаас ч байсан болно (Обуха биш шүү)
Өндөгний цагаан:

Уураг, витамин, эрдсээр баялаг
Арьсыг чангалж, үрчлээг арилгана
Нүх сүвийг жижгэрүүлдэг
Өндөгний шар:

Арьсыг чийглэг болгоно.
Арьсыг чангална.
Батгатай тэмцдэг.
Сальфетикийг нь хуульж авдаг маск болгоно оо.

За ингээд дарааллаа танилцуулъя.

Өндгөө хагалаад цагаан, шараар нь ялгана.

Өндөгний цагаанаа жижиг бөмбөлөгтэй болтол нь хутгана. Бэлэн болсон өндгөө нүүрэн дээрээ түрхэнэ. Хар болон цагаан батга ихтэй газраа зузаан түрхээрэй.

Сальфетикаа ураад хэсэглэн нүүрэн дээрээ шууд тавина. Дух, эрүү, хацар, хамар гээд тус тусад нь тавьбал амар байдаг. Өндгөн дээрээ шууд тавьсан болохоор сальфитик чинь сайн наалдана. Хатаад ирвэл дахин өндөгний цагаанаа түрхээд сальфетикаа давхарлан тавина. 2 давхар байхад хангалттай учир 30 минутын дараа хуулж аваад нүүрээ угаана.

Харин дараа нь

Өндөгний шараа сайтар холиод нүүрэн дээрээ түрхээд 15 минутын дараа угаагаарай. Дараа нь чийгшүүлэх тос түрхсэн ч болно. Үнэхээр үр дүнтэй хэрнээ, өртөг багатай байгаа биз.