Бэлхүүсээ нарийсгах догь арга

1 month ago admin 0

Эмэгтэй хүний гэдэс жирэмслэлт, сэтгэлийн хямрал зэргийн ул мөрийг заавал тээж явдаг. Ялангуяа бид хэт их чихэр, шоколад идсэн бол энергийн төв маань их хэлмэгдэнэ. Хоёр эмэгтэй бүрийн нэг нь гэдэс, бэлхүүсэндээ сэтгэл ханамжгүй байдаг нь ил болсон. Яагаад бэлхүүс нарийн эсвэл хэвийн байх нь тийм чухал гэж гэж гайхмаар… Гэхдээ гэдэс хавтгай шахуу байх нь биднийг өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун байхад их нөлөөтэй. Төрсний дараа гэдсээ чангалж чадсан бүсгүйг хармагц өөрийн эрхгүй “би зорилгодоо үнэнч, тэвчээртэй, хүссэндээ хүрдэг хүн” гэсэн мэссэж ирж байдаг.

 

Бидний тэгтлээ их санаагаа зовоогоод байгаа зүйл бол гадаад төрх бус. Мэдээж гэдэс томорч, өөхлөх нь эрүүл мэндэд маш хортой. Гэдэсний булчингийн ард нуугдсан өөхлөг эд нь чихрийн шижин, зүрх судасны өвчин үүсгэж байдаг бодис ялгаруулна. Ялангуяа сарын тэмдэг ирсний дараа ийм төрлийн өөх тос улам ихсэнэ. 88 см-ээс дээш тойрог бүхий бэлхүүстэй эмэгтэй хүний эрүүл мэнд яхвигтай болж ирнэ.
Бид өөх тосыг аюултай аюулгүй гэсэн 2 хэсэгт хуваан авч үзвэл өмд товчлоход тороод байгаа ил өөх аюулгүй бөгөөд гэдэсний булчингийн ард маш хортой гагцхүү эмч л тогтоож чадах өөх тос нуугдаж байдаг аж. Үүнийг зөвхөн хөдөлгөөний тусламжтай л багасгана. Харин хагалгаа хийх явдал тийм сайн санаа биш нь ойлгомжтой.

Хэрхэн нарийн бэлхүүстэй болох вэ?

Эдгээр дасгалууд гэдэсний булчин чангалах үндэс бөгөөд хөндлөн, босоо байрлалтай болон далд булчинг чангална.

1. Дугуй унах

Үр нөлөө: Босоо булчинг чангалах, нурууны махыг багасгаж, улмаар бэлхүүс нарийн болгоно
Бэлтгэх байдал: Дээш харж хэвтэх ба гараа биеэ дагуулан унжуулж, хөлөө өргөнө. Тахимаа өргөж, хөлөө жийнэ.

Дасгал: Гараа цээжний өмнө авч, цээжээ өргөнө. Толгой, мөрөө аль болох өндөрт өргөж, хөлөө ээлжлэн 6-8 удаа жийнэ. нийт 3 удаа оролдох.

Анхаарах зүйл: Эрүүгээ цээжиндээ ойртуулахгүй. Толгойгоо хойш чиглүүлэх нуруугаа сунгах мэт байршуулна.

2. Нуруугаараа атийх

Үр нөлөө: Цээжний дээд хэсгийн болон далны булчин чангална, тэгшилнэ. Ингэснээр гэдэсний булчинг чангарахад туслана.

Бэлтгэх байдал: Түрүүлгээ харж хэвтээд, гар дээрээ тулна.тохойгоо мөрний харалдаа байршуулна. Алгаа нийлүүлнэ. Хөл, цээж, толгойгоо нэг шугаманд байлгана.

Дасгал: Бүх биеэ атийлгахыг хичээх. Хөлийн хуруугаар тулан дээш өргөх ба нэг удаа 8-10 удаа биеэ атийлган 3 удаа давтах.
Анхаарах зүйл: Нуруугаа тэнийлгэж, бүсэлхийгээр хотойхгүй байхыг хичээх.

3. Өндийх

Ач холбогдол: гэдэсний босоо булчингуудыг чангаруулах ба бэлхүүсийг хэлбэрт оруулж, гэдсийг хавтгай болгоно.

Бэлтгэх байдал: Нуруугаараа хэвтээд хөлөө нугална. Хөлөө болж өгвөл орон доор байршуулна.2 өвдгөө нэг тийш нугалан гараа мөрний хэмжээнд авна.

Дасгал хийх: Гараа чихний тушаа аваачин толгой цээжээ шалнаас өргөх, дараа нь буулгах ба шаланд хүргэхгүй. Энэ дасгалыг 3 удаа 6-8 давтана.

Хувилбар: хэрэв зүүн гарын тохойг баруун өвдөгөндөө хүргэх эсвэл эсрэгээрээ баруун тохойгоо зүүн өвдөгөнд хүргэхээр оролдох нь гэдэсний хэвтээ булчинг ажиллуулна.

За гэх мэт олон дасгал байна …