Өглөө амнаас үнэртэх эвгүй үнэрийг хэрхэн арилгах вэ

1 month ago admin 0

Өглөө амнаас таагүй үнэр үнэртэх нь цөөхөн хэдэн хүмүүсийн асуудал биш, олонх хүмүүсийн алга болгохыг хүсдэг асуудал юм. Орой унтахын өмнө шүдээ сайтар сойздож, амаа зайлаад унтдаг амны хөндийн эрүүл ахуйг ягштал сахидаг хүнд ч энэ асуудал тулгарах талтай. Гэхдээ энэ таагүй үнэр их эсвэл бага байх нь хүн хүнд харилцан адилгүй байдаг. Өглөө амнаас эвгүй үнэр үнэртэх шалтгаан Оройн хоол идсэнээс хойш шөнө унтаж байх үед шүлс ялгаруулалт багасдаг нь амнаас эвгүй үнэр гарах шалтгаан болдог.

Шүлс бага байх тусам аман доторх хоол хүнсний үлдэгдэл, амны хөндийн зөөлөн эдийн үхэжсэн эд эс хүхэр ялгаруулагч бактерийн нөлөөгөөр задарснаар өглөө босоход амнаас тааламжгүй үнэр үнэртдэг. Шүлс нь амны хөндий дэх бактерийг цэвэрлэх үүрэгтэй. Тиймээс шүлс бага байх тусам амнаас өмхий үнэр их үнэртэнэ гэсэн үг. Өглөө амнаас өмхий үнэр үнэртэх явдлаас яаж салах вэ? Юуны түрүүн амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахиж, өдөрт хоёр удаа эсвэл хооллох бүрийн дараа шүдээ угаахын хамт шүдний утас ашигладаг байх хэрэгтэй. Мөн хэлнийхээ өнгөрийг сайтар хусаж цэвэрлэх хэрэгтэй. Микробын эсрэг шүдний оо, ам зайлах уусмал тэргүүтэн бүтээгдэхүүн хэрэглэх нь таагүй үнэр үүсэхэд нөлөөлдөг хүхэр агуулсан нэгдлийг саармагжуулдаг. Гэвч энэ нь өглөө амнаас эвгүй үнэр үнэртэх явдлыг тэр дор нь зогсоодог зүйл биш. Тиймээс амны хөндийн эрүүл ахуйн дэглэмийг хатуу тогтсон дэглэм болгох учиртай юм. Өглөө амнаас таагүй үнэр үнэртэхээс хэрхэн сэргийлэх вэ? Өглөө босоход амнаас өмхий үнэр үнэртэхээс сэргийлэх гол зүйл нь амны хөндий цэвэр байх явдал юм. Хэрвээ амны таагүй үнэр бактериас үүдэлтэй бол энэ арга маш их ач тустай. Түүнчлэн бактери үүсэх таатай орчин болох хүчиллэг орчинг бүрдүүлэхгүй байхад анхаарах учиртай. Ам хуурай байх нь бактерийн өсөлтийг дэмждэг учир унтаж байхдаа ч амны хөндийгөө чийглэг байлгах нь чухал юм. Ам зайлах уусмал сонгохдоо спирт агуулаагүйг сонго, учир нь түүнд агуулагдах спирт нь амны хөндийг хуурайшуулдаг. Хэрвээ та амаараа амьсгалдаг бол ингэх нь амны хөндийг хуурайшуулснаар бактери үржих шалтгаан болдгийг санаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/110090/ © XopoM News