М.БИЛЭГТ: БАГШ, ЭМЧ НАР ЦАЛИНГАА ГОЛОХ ЁСГҮЙ

1 month ago admin 0

Эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд, багш нар цалингаа нэмэхийг шаардаж, мөн жагсаал цуглаан хийх төдийгүй ажил хаялт зарлаж, суулт зарлана гэдгээ ч мэдэгдсэн байгаа юм. Тэгвэл тэднийг ажил хаяж, суулт хийхийг зарим гишүүд эсэргүүцэж байна.

 

Тухайлбал,УИХ-ын гишүүн М.Билэгт “Эмзэг салбарын ажилтнуудыг турхидаг. Нийгмийг эмх замбараагүй байдалд оруулдаг байдал хэрээс хэтэрлээ. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажил хаялт зарлана гэлээ. Тэд үнэхээр цалингаасаа шалтгаалж ажилладаг сэтгэхүйтэй хүмүүс биш. Боловсролын салбарынхан ч мөн ялгаагүй. Төрийн үйлчилгээг иргэдэдээ хүргэх, үзүүлэх тангараг өргөөд ажиллаж байгаа. Тэгээд төрөөсөө цалингаа аваад явж байгаа халуун тогоонд ажиллаж байгаа хүмүүсийн үйлдэл гэж бодож харахгүй байна. Сургууль, цэцэрлэгийн багш ажил хаят зарлахаар нөгөө хүүхдүүд хохирч үлддэг. Үүнийхээ хариуцлагыг хүлээдэггүй. Одоо эмч, сувилагч нар ажил хаяхаар эрүүл мэндийн салбар яах вэ, өвчтнүүд яах юм бэ. Үхэх, сэхэх нь хэнд ч хамаагүй болох уу. Ийм хариуцлагагүй нэгнээ турхирсан байдалд яаралтай арга хэмжээ авахгүй бол болохгүй болжээ. Гэхдээ эрүүл мэндийн салбарынхан ажлаа хаяад явахгүй байх гэдэгт итгэж байгаа. Өнөөдөр жагсаалыг зохион байгуулж байгаа Мягмар бусдыг турхирч байна” гэжээ.

Тэгвэл эрүүл мэндийн салбарынхан “УИХ-ын гишүүн хүн ийм зүйл ярьж байгаад гайхаж байна. Монголын төр ажил, хөдөлмөр хийж байгаа иргэдийнхээ эрх ашгийг яаж хамгаалах гээд байгаа юм бэ. Өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах гээд явах нь буруу юм гэж үү” хэмээн эсэргүүцэж эхэлжээ.