Хосууд бие биеэ хайраар дутаахгүй байх аргууд

4 weeks ago admin 0

Хүн багаасаа эцэг, эх, гэр бүл дотроос хайрыг авч, өгч хайр хөгждөг байна. Энэ нь найз нөхөд, эсрэг хүйстнийг хайрладаг хайр болон өргөжиж, нийгмийн соёл дүрэм журмын тусгаж өөрсдийн хөгжлийн шатнаас шалтгаалан хайрын тэнгэр нь өөр өөр байдаг аж. Хайрын үе шат болгонд хүсэж буй хэмжээ дутагдвал халуун дулаан харьцаа байхгүй болдог байна. Иймд хайрын хөгжлийн талаар Гэр бүл судлаач Т.Намжилын зөвлөснийг хүргэж байна.

 

Нэгт, Итгэлцэл бий болгох
Нэг нэгэндээ итгэж чадвал үерхэж чаддаг. Амар амгалан сэтгэлээр бие биентэйгээ ярих юм бол хайр хөгждөг. Нийгмийн байдал адилан болох юм бол бие биенийхээ мэдрэмж, ойлголтын талаар хурдан мэдэж чадах ба хурдан итгэлцэл үүсдэг. Тухайлбал, нэг нутгийн хүн юм уу, нэг компанид ажилладаг, нэг сургуульд сурдаг хүн байвал ярилцлагаар дамжуулан олон адил талуудаасаа шалтгаалан сэтгэлээр амархан нэгдэж чаддаг.

Хоёрт, Өөрийгөө нээх
Итгэлцэлтэй болж, хоорондоо чөлөөтэй харилцдаг болсон бол өөрийгөө нээн харуул. Энэ шатанд сэтгэл хөдлөл, үзэл бодол, нийгмийн харилцаа, зан чанар, өнгөрсөн явдлууд зэргийг чөлөөтэй ярих үе юм. Энэ үед тодорхой хэмжээгээр бие биенийхээ талаар нээлттэй болж дотносдог боловч бүх зүйл нээлттэй байх ёстой гээд сайн, муу талаа уудлаад хэлчихвэл, эсрэгээр сэтгэл татах байдлаа алдах талтай. Гэхдээл бие биенийхээ сайн, муу тал, арга туршлагын талаар мэдэх нь зайлшгүй юм.

Гуравт, Бие биендээ түшиглэ
Өөрийгөө ил гаргаж таниулах нь хоорондоо түшиглэх шинжийг бий болгодог. Хосууд хамтдаа олон цагийн турш хамт байснаар нэг нэгэндээ түшиглэхэд суралцдаг тул хамтын зүйлд дасан зохицдог. Тэгээд бие биеэнээ сайтар ойлгодог болсон хүмүүс нь хамтын хүчээр аливаа ажлыг хийж, хамтдаа ажлын үр дүнгээ амсан, бие биедээ түшиглэн, нэг нэгнээ хэрэгтэй гэж тооцох болдог. Харин нэг нь удаан хугацаагаар хол байх юм бол ганцаардалд автдаг. Энэ шат нь нийгэм, соёлын байдлаас шалтгаалан өөр өөрөөр илэрдэг учраас бага зэргийн ялгаатай.

Дөрөвт, Бие биенийхээ хувийн хэрэгцээг ханамжтай байхад анхаар
Энэ нь хайрын хөгжлийн сүүлийн шат юм. Дасаж буй хүнийхээ хувийн хүсэл шаардлагыг хүлээн авч, гүйцэтгэх шат юм. Энэ нь гэр бүл, ажилтай холбоотой чухал хэрэгцээг хамрах нь мэдээж ба харилцагчийнхаа хүслийн биелэлт, нийгмийн нөлөөний хувьд ч чухал хувь нэмэр оруулах үүрэг хариуцлага оногддог