Монголоос БНСУ руу ердөө 250,000 төгрөгөөр нисэх боломжийг олгож байна

4 weeks ago admin 0

Монголын хамгийн анхны “Low Cost Carrier” буюу хямд өртөгт тийзийг Монголоосоо төдийгүй дэлхийн аль ч өнцгөөс авч, хамгийн хямдаар аялах боломжийг хэрэглэгчиддээ хүргэсэн Z24 компанийн гурван жилийн ойн баяр ирэх сарын 5-нд тохиож байгаа Тус компани нь гурван жилийн ойн баярын бэлэг болгож Монголоос БНСУ руу ердөө 100 ам.доллараар нислэг хийх боломжийг хэрэглэгчиддээ олгож байна.

 

ТИЙЗ УЛААНБААТАРААС ЧОНЖҮ ХҮРТЭЛ 100$, ЧОНЖҮГААС УЛААНБААТАР ХҮРТЭЛ 150,000 ВОННЫН ҮНЭЭР БОРЛУУЛАГДАНА

Хүний нөөц хариуцсан захирал Н.Уранчимэг “Бид гурван жил хамт байсан хэрэглэгчиддээ зориулж нэгэн бэлгийг бэлдсэн байгаа. БНСУ-ын Eastar Jet нислэгийн компанитай хамтран анх удаагаа Монголоос Солонгос руу 100$ буюу нэг талдаа 250,000 төгрөгөөр нисэх боломжийг олгож байна.

11 дүгээр сарын 10-нд Монголоос Солонгос руу нисэж, 11 дүгээр сарын 12-нд Солонгосоос Монгол руу нислэг хийх юм. Нислэг маань амралтын өдөр таарч байгаа учраас гэр бүлийнхэнтэйгээ дурсамжтай цагийг өнгөрөөх боломжийг олгож байгаа.

Тийз Улаанбаатараас Чонжү хүртэл 100$, Чонжү-с Улаанбаатар хүртэл 150,000 воннын үнээр борлуулагдана. Суудлын тоо хязгаартай тул яараарай гэж уриалмаар байна” гэлээ.

Тус компани нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд тийз хайлтын системээ өргөжүүлж, нийт 500 гаруй авиа компаниийн нийслэгийн тийзийг бичдэг болжээ.