70 мянгын тэтгэлэгт ямар оюутнууд хамрагдах бэ

4 weeks ago admin 0

МСҮТ-ИЙН СУРАЛЦАГЧИД 70 МЯНГЫН ТЭТГЭЛЭГ АВНА

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдын суралцаж байх хугацаанд 35 мянган төгрөгийн тэтгэлгийг сар бүр олгодог байсан бол хоёр дахин нэмэгдүүлэн 70 мянга болгожээ. Монгол Улс үндэсний мэргэжилтэй ажилчин бэлтгэх хөтөлбөрийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2011, 2012 онууд тус бүр 3300, 2013 онд 6600 хүнийг мэргэжил эзэмшүүлэн хөдөлмөрийн зах зээлд гаргажээ. 2014 оны хувьд ч мөн адил үндэсний мэргэжилтнээр 6600 хүнийг бэлтгэх бөгөөд эдгээр суралцагчид 70 мянган төгрөгний тэтгэлэгт хамрагдах боломжтой болж буй юм. Хөдөлмөрийн яамны мэдээлж буйгаар улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол, сургалтын нийт 78 байгууллага үйл ажиллагаагаа эрхэлж байгаагаас 66.7 хувь нь төрийн өмчийн, 33.3 хувь нь төрийн бус өмчийнх аж