Таны амьдралд томоохон өөрчлөлтийг авчрах 7 зүүд

4 weeks ago admin 0

Хачирхалтай санагдаж болох ч, заримдаа бид ирээдүйд болох томоохон үйл явдлыг зөгнөж зүүдэлсэн байх нь бий. Зүүдэндээ анхаарал хандуулснаар, ирж болох таагүй үйл явдлаас өөрийгөө болоод ойр дотны хүмүүсээ хамгаалж ч болдог байна. Ийнхүү бид та бүхэндээ зайлшгүй анхаарах ёстой 7 зүүдний учрыг өгүүлье!

Таны амьдралд томоохон өөрчлөлтийг авчрах 7 зүүд
Зүүд зүүдлэх нь ямар учиртай вэ?
Зарим хүний зүүд нь маш зөнтэй байдаг шүү дээ. Энэ нь нөгөөтэйгүүр унтаж байхдаа нөгөө ертөнцтэй холбогдож, урьдаас болох үйл явдлыг зүүд, зөнгөөрөө мэдэж байх талтай. Гэвч бүх зүүдийг ийн тайлбарлах хэцүү. Учир нь бид хэт их ажиллах, бодох, стресстэх үед тэр нь зүүдээр илэрч болно. Мөн яг л бодит мэт, сэрсэний дараа ч мартагдахгүй байх зүүдүүд илүү учир утгатай байх магадлал өндөр юм.

Таны амьдралд томоохон өөрчлөлтийг авчрах 7 зүүд
Харин бид энэ нийтлэлээрээ таны амьдралд томоохон өөрчлөлтийг авчрах 7 зүүдний учрыг тайлах болно. Та бүхэн тухлан сууж таалан болгооно уу.

1Битүү орчинд унтаж байх
Ямар нэгэн битүүмжилсэн хаалттай орчинд унтаж байгаагаар өөрийгөө зүүдлэх нь таны амьдралд удахгүй маш төвөгтэй асуудал тохиохыг зөгнөдөг. Мөн хэрэв та тухайн зүйлийг яаж ч хичээгээд онгойлгож чадахгүй бол, маш үг, үйлдэл бүрээ анхаарч, болгоомжтой байхыг хичээгээрэй. Эс бөгөөс яг л хавханд орсон амьтан мэт, асуудал улам бүр даамжирч мэднэ.

Битүү орчинд унтаж байх
2Хэн нэгэн залгаж, зурвас илгээх
Хэн нэг хүн тань руу залгах, зурвас илгээж байгаа боловч, та тухайн хүнийг хэн болохыг нь мэдэж чадахгүй байгаа бол, таны амьдралд тун удахгүй гэнэтийн бэлэг, учрал тохиохыг зөгнөж байна. Тиймээс удахгүй болох сайхан зүйлийн төлөө гэрэл цацруулан инээмсэглээрэй!

Хэн нэгэн залгаж, зурвас илгээх
3Онгоцоор гадагшаа нисэх
Зүүдэндээ хаа нэг тийшээ аяллаар явах, онгоцоор нисэж буйгаар зүүдэлвэл, таныг ямар нэг азанд бус зөвхөн өөртөө итгэж, илүү их хичээх хэрэгтэйг сануулна. Тэгэж чадвал, таны амьдралд томоохон өөрчлөлт гарах аж.

Онгоцоор гадагшаа нисэх
4Хуурцаг зүүдлэх
Хуурцаг зүүдлэх нь таныг өөрийнхөөрөө байж, бусдын үгийг хэт дагахгүй байхыг сануулна. Одооноос эхэлж хэн нэгний төлөө бус, өөрийнхөө төлөө амьдраад үзээрэй.

Хуурцаг зүүдлэх
5Зам дээр унтах
Хэрэв таны унтаж байгаа зам дээр ямар нэгэн саад, машин, хүн байхгүй бол та өөрийгөө явах ёстой замаараа явж байна хэмээн ойлгож болно. Харин эсрэгээрээ бартаа саад ихтэй, хүн хөдөлгөөн ихтэй бол таны сонгосон зам илүү бартаатай, хүнд байгааг илтгэдэг.

Зам дээр унтах
6Цэцэгтэй холбоотой зүүд
Цэцэг нь ойрын ирээдүйг зөгнөдөг. Нөгөөтэйгүүр таныг болоод өнгөрсөн зүйлстэй нэг их зууралдахгүй байхыг сануулах нь бий. Магадгүй амьдралаа шинээр эхэлж, шинэ хүмүүстэй учрах хэрэгтэй ч юм бил үү?

Цэцэгтэй холбоотой зүүд
7Ус зүүдлэх
Ус уух, живэх эсвэл баннтай усанд орох, эсвэл гал дээр ус буцалж байх зэрэг устай холбоотой зүүдүүд нь тайван байдлын бэлэг тэмдэг. Таны амьдралд хичнээн хүнд хэцүү зүйлс тохиолсон ч аль болох тайван байж, илүү ухаалаг байхыг сануулдаг