Жирэмсэн байхдаа хэрхэн унтах нь урагт сайн бэ

2 months ago admin 0

 

Жирэмсний үед тайван удаан нойрсох нь маш чухал юм. Харин хэвтэх байрлал үүнд чухал нөлөөтэй билээ. Эхэн үедээ жирэмсэн хүүхнүүд ямар ч байрлалд орон унтаж болох аж. Өөртөө тохиромжтой байрлалыг авдаг гэсэн үг. Гурван сартай болтол ямар нэг таагүй байдал үүсэхгүй. Үүнээс хойш өмнөх байрлалаа авч унтахад тааламжгүй болж эхэлвэл түүнийгээ солих хэрэгтэй юм.

 

Таван сартай үед сав “хөөж” аарцагны ясны хэмжээнээс томорч эхэлвэл жирэмсэн эмэгтэйчүүд байрлалдаа анхаарал тавих хэрэгтэй болно. Та сэрээд гэдсэн дээрээ хэвтэж байна гэдгээ ойлговол сандраад хэрэггүй аж. Ургийн тааламжтай байдлыг гадуурх усан давхарга найдвартай хамгаалж байдаг гэнэ.

Долоон сартайгаас хойш нуруугаараа хэвтэх шаардлагагүй билээ. Энэ үед ураг дэндүү том болох тул нурууны хөндийд оршдог судаснуудыг дардаг байна. Ингэснээр цусны хэвийн эргэлт алдагддаг юм.

Эмч нар жирэмсэн эхчүүдэд хажуугаараа, тэр тусмаа зүүн талаараа хэвтэхийг зөвлөжээ. Баруун талаараа хэвтвэл бөөрөнд хүчтэй даралт үүсэх юм. Долоон сартайгаас хойш унтахад тааламжгүй болж эхэлвэл дэрийг ашиглах нь зүйтэй. Түүнийг нуруун дороо, гуян дороо тавих юм уу хөлнийхөө дунд хавчуулж болох аж. Эх сурвалж www.wikimon.mn