Эмээгээ шивээсээр бие дээрээ мөнхжүүлсэн загвар өмсөгч

8 months ago admin 0

18 настайдаа Ирина Шэйк төрөлх Челябинск хотоо орхин Москвад очиж загварын ертөнцийг байлдан дагуулж эхэлсэн. Улмаар Ирина Европ төдийгүй АНУ-д алдартай нэгэн болсон юм. Сүүлийн 12 жил гаруйн хугацаанд нэртэй загвар өмсөгч бүсгүй хилийн чанадад амьдарч байгаа ч төрж, өссөн нутгаа, хайртай гэр бүлээ мартахгүй байгаа билээ.

Шэйк бүсгүй үе үе эмээгээ эргэж очдог байв. Гэвч эмээ нь 2013 онд таалал төгссөн бөгөөд жилийн дараа Ирина шагайныхаа дор түүний нэрийг шивүүлж орхисон юм. Саяхны нэг өдөр Италид болсон нэгэн арга хэмжээний үеэр папарацци нар тэрхүү эмээгээ мөнхжүүлсэн шивээснийх нь зургийг авч дөнгөжээ.
Эх сурвалж www.wikimon.mn