Хосуудын харилцааг хэр удаан үргэлжлэхийг мэдэх хялбар арга

4 months ago admin 0

Хайр сэтгэл гээч зүйл үнэхээр тааварлахын аргагүй. Хөндлөнгийн нэгэн байтугай бие биедээ татагдан, харилцан биенээ хайрлаж байгаа хосууд ч харилцаа нь хэр удаан үргэлжлэхийг тааварлаж чаддаггүй. Харин Английн нэгэн эрдэмтэн “хайрын томьёо” хэмээх санааг дэвшүүлж, удаан хугацааны туршид янз бүрийн насны хосууд дээр туршилт хийсний эцэст уг томьёогоо баталж чадсан байна. Бид энэхүү нийтлэлээрээ түүнийг гаргаж ирсэн “хайрын томьёог” танд тайлбарлах болно. Харин та өөрийнхөө харилцааг хэр удаан үргэлжлэх, эсвэл үргэлжилсэн бэ? гэдгийг шалгаж үзээрэй.

Хосуудын харилцааг хэр удаан үргэлжлэхийг мэдэх хялбар арга
Ж = жил буюу хосууд үерхэж эхлэхээсээ өмнө бие биенээ мэддэг байсан цаг хугацаа
Ө = өмнөх харилцаа буюу үерхэж эхлэхээсээ өмнө нийт хэдэн найз эмэгтэй, найз залуутай байсны нийлбэр
ЗҮ = Залуугийн үнэлэмж буюу эрэгтэйн одоогийн хайр дурлалдаа хэр үнэнч байгааг 1-5 хүртэлх тоогоор үнэлнэ. (1 нь хамгийн бага, 5 нь хамгийн их)
БҮ = Бүсгүйн үнэлэмж буюу эмэгтэйн одоогийн хайр дурлал, мөнгөнд хандаж буй хандлагыг 1-5 хүртэлх тоогоор үнэлнэ
Х = буюу Хошигнол. Найз залуугаа, эсвэл найз бүсгүйнхээ хошигнол, наргиан хийх чадварыг 1-5 хүртэлх тоогоор үнэлж, хооронд нь нэмнэ.
ГҮ = буюу Хосууд бие биенийхээ гадаад үзэмж, халуухан байдлыг 1-5 хүртэлх тоогоор үнэлж, хооронд нь нэмнэ.
Эр-Эм = буюу сексээс авах таашаал, бэлгийн сэтгэл ханамжийг 1-5 оноогоор үнэлнэ. Энэ хэсгийг бодохдоо эрэгтэйн өгсөн бэлгийн сэтгэл ханамжийн үнэлгээнээс эмэгтэйн оноог хасна. (Томьёон дээр бий)
Э = буюу эцэг эхчүүдийн харилцаанд өгөх үнэлэмж. Үүнийг бодохдоо бүсгүйн эцэг эхийн өгсөн үнэлгээг 1-5 оноогоор, эрэгтэйн эцэг эхийн өгсөн үнэлгээг 1-5 оноогоор үнэлж хооронд нь нэмнэ. (Хамгийн ихдээ 10 гарна!)
Хү = буюу хүүхдэд хандах хандлага. Эрэгтэй, эмэгтэй 2 тус тусдаа хүүхдэд хэр хайртай гэдгээ 1-5 оноогоор үнэлж нэмнэ.
Хэрвээ таны хариу 10 гэж гарч байвал харилцаа тань хамгийн багадаа 10 жил үргэлжлэх буюу түүнээс дээш жил хамт амьдарна гэсэн үг юм.

Энэхүү томьёог илүү ойлгомжтой болгохын тулд бид танд жүжигчин “Goldie Hawn” болон “Kurt Russell” нарын 35 жил үргэлжилж буй хайр дурлалын харилцааг томьёогоор гаргаж үзүүлье.

Харилцаагаа эхлүүлэхээсээ өмнө бие биенийгээ мэддэг байсан хугацаа – 1
Өмнө үерхэж/ гэрлэж байсан хүний тоо – 1 + 1 = 2
Эрэгтэйн хайр дурлалдаа үнэнч байгаа үнэлэмж 3
Эмэгтэйн хайр дурлалдаа үнэнч багаа үнэлэмж 1
Хошигнох, наргиа хийх чадвар 1 + 2 = 3
Бие биенийхээ гадаад төрхөнд өгсөн үнэлгээ 2 + 2 = 4
Бэлгийн сэтгэл ханамжийн үнэлгээ 4, 4
Гэр бүлийнхний өгсөн үнэлгээ 1 + 1 = 2
Хүүхдэд хандах хандлага 1 + 1 = 2
Үүнийг томьёонд орлуулан бодож үзвэл:
8 + 5 * 1 – 2 * 2 + 9 * 3 + 3 * 1 + 3 – 3 * 4 – 5 * (4-4) * 2 + 2 + 1.5 * 2 = 35

Та уг томьёогоор өөрийн хайр дурлалын харилцаагаа хэр удаан үргэлжлэхийг мэдэхийг хүсч байгаа бол бүх үзүүлэлтүүдийг шударгаар бөглөөрэй!