Мэнгэ юун тухай өгүүлнэ вэ?

8 months ago admin 0

Та нүүрэн дээрх мэнгээ ер нь тоолж үзсэн үү. Зарим үед энэ мэнгэнээс салахсан гэж боддог л биз дээ. Гэвч мэнгэ бүхэн

чиньучир утга агуулдаг юм байна.
1. “Гурав дахь нүд” буюу духны голд буй мэнгэ нь таныг зөн билгийн мэдрэмжтэй, аливаа асуудлын зөв гарцыг олж чаддаг, юмс үзэгдлийн мөн чанарыг таних гэсэн төрөлхийн чадвартай гэдгийг чинь илтгэж буй юм.
2. Шунал ихтэй, огцом ааштай хүн гэдгийг чинь мэнгэ тань илэрхийлж байна. Ийм мэнгэтэй хүмүүс маш хартай байдаг.
3. Хэрвээ та ийм мэнгэтэй бол урлаг уран сайхны чадвартай нэгэн юм. Мөн оюуны хөдөлмөрөөр мөнгө олж чадна гэдгийг чинь илэрхийлж байна.
4. Өөрийнхөө бүх зорилгыг хайр сэтгэлээ гэж тодорхойлдог хүмүүс. Тэд хайртай хүнээ хэрэгтэй хэрэггүй бэлгээр “булах” дуртай. Түүнээсээ өөрсдөө кайф авдаг. Хамгийн сайн тал нь танд үнэнч.
5. Маш тогтворгүй сэтгэл зүйтэй хүмүүс. Богино хугацаатай, олон янзын хүнтэй холбоо тогтоож харилцаа үүсгэдэг.
6. Аялах, аливааг таньж мэдэх хүслээр жигүүрлэж явдаг хүмүүс. Дотоод сэтгэл нь маш агуу. Тэр их мөрөөдөмтгий учраас уран бүтээлч байх нь элбэг.
7. Ийм мэнгэтэй хүмүүсийг Отелло гэж тодорхойлдог. Тэр таны алхам бүрийг хардаж сэрдэх учраас анхнаасаа түүний зан чанарыг таньж сонголт хийгээрэй.
8. Ийм мэнгэтэй хүмүүс маш эмзэг сэтгэлзүйтэй. Хэрвээ таны хань ийм мэнгэтэй бол түүнд хайртай гэдгээ байнга хэлж байгаарай. Таны хайрыг мэдрэх тусам танд мөн л бүх л хайр халамжаа зориулах болно.
9. Ийм мэнгэтэй хүмүүс ямар нэгэн шалтгаан заавал олоод түүндээ заавал өөрийгөө буруутгаж өөрийгөө байдаг. Байнга хэл аманд өртөж явдаг гэнэ.
10. Ийм мэнгэтэй хүмүүс маш сайн ой тогтоолттой, өндөр мэдлэгтэй байдаг.
11. Ийм мэнгэтэй хүмүүс маш нууцлаг. Таныг хэзээ ч хуурахад бэлэн. Гэхдээ танд баригдаад байхгүй л болов уу
12. Ийм мэнгэтэй хүмүүс хамгийн дурламтгай байдаг
13. Тэд маш хурдан бухимддаг шигээ хурдан тайвширдаг. Хэрүүл тэмцлээс зайлсхийж чаддаг
14. Амьдралын аз жаргалыг хэнээс ч илүүтэйгээр амталж мэдэрч чаддаг.
15. Бие даасан өөрийгөө хэнээс ч юунаас ч хараат биш гэдэгт бүрэн итгэлтэй байхыг хүсэгчид.
16. Тэд бол хамгийн гэр бүлсэг хүмүүс. Сайхан гэр бүл тохитой байшин хөөрхөн хүүхдүүд нь түүний амьдралын утга учир нь.
17. Шуугиан дуулианд дуртай хүмүүс. Бусдын ярих байтугай сонсохоос ч эмээдэг зүйлийг тэр огт тоолгүй ярьдаг. Хэрвээ тэдэнтэй гэрлэхээр төлөвлөсөн бол та ахиад нухацтай бодоод үзээрэй.
18. Уран сэтгэмж өндөртэй. Түүнийгээ амьдрал дээр бүтээх гэж хөдөлмөрлөх дуртай.
19. Хэдийгээр тэр өөрөө хартай, шаардлага өндөртэй ч цорын ганц агуу хайртай учирч түүнийгээ насан туршдаа хайрлана гэж итгэдэг хүмүүс.
20. Асуудлыг өөрийн сэтгэл зүйд маш ойрхон бүлээж авч өөртөө дарамт болгож чадда.
21. Өгөөмөр сэтгэлтэй хүмүүс. Тиймээс түүнд эсрэг хүйснийхэн нь амархан татагддаг. Олон найзтай байхыг амьдралынхаа гол зорилго гэж үздэг хүн.
22. Ийм мэнгэтэй хүмүүс үргэлж сайхан, царайлаг нэгэнд татагдаж байдаг.
23. Нэг зорилгынхоо төлөө тууштай зүтгэгсэд. Өөрийнх нь ажил эмх замбараагүй байхад тун дургүй шигээ гэр бүлдээ ч эмх цэгц гэсэн шаардлага байнга тавьдаг.
24. Сэтгэлзүйн эрүүл мэндтэй холбоотой мэнгэ. Маш амархан гомддог, уцаартай хүмүүс.Тэдэнд асуудалтай тэмцэх сэтгэлийн хат үргэлж дутаж байдаг.
25. Маш тогтвортой, хуучинсаг үзэлтнүүд. Хуучны уламжлалт гэр бүлийг чухалчлан тайван тогтвортой гэр бүл бүрдүүлэхийг хичээдэг.
Эх с урвалж:www.budda.mn